🔴 Л.Халтар: Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Нийгэм 490

🔴 Л.Халтар: Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна

Өчигдөр /2023.10.23/ замын цагдаад насаараа ажиласан С.Энхтөр хурандаа Дарханы замын асуудлаар цахим хуудастаа бичсэн нь шүүмжлэл, талархал дагуулав.

Тэрбээр, "Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ. Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд, аль зорчих хэсэгрүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч байна. Туузан хашлагууд бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харсан. За тэгээд шөнө бол жолооч нар ар өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Шөнө явалтгүй. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ. Инженерүүд нь очиж хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийж заавар зөвлөгөө өгөөсэй билээ, карекийн заавар, миний бас эмхэтгэсэн юм байгаа даа, уг нь" гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

Түүний араас Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлэл хийж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил дууссан. Одоогоор 5 см-ийн өнгө хучилтын ажил хийгдэж байна. Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна хэмээн мэдэгдэв.

Зам тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд авто зам, гүүрний засвар арчлалтын ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц, 87 орчим хувьд хүрчээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90 хувь, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрээд байна.

Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2 хувь, баруун, зүүн болон говийн бүс нутгийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх