🔴LIVE: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг ашиг сонирхлын зөрчилтэй учир АТГ-д шалгуулна гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Нийгэм 474

🔴LIVE: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг ашиг сонирхлын зөрчилтэй учир АТГ-д шалгуулна гэв

Олон нийтийг төөрөгдөлд оруулсан асуудалдаа хариу өгөөгүй, хуулийн байгууллага шалгасан үгүй нь тогтоогдоогүй ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулахаар иргэн н.Цэрэнтогтох хандлаа.

Тэрбээр Дорнод аймгаас сонсгогдсон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой. Тус станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургийн хамааралтай Отгонбаатар гэж хүн байдаг. 2018 оноос хойш 18 удаагийн тендерийг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж авсан. Мөн 2021 онд зээ дүүгийнх нь компани 2022 онд тусгай зөвшөөрөл авсан ч найман удаагийн тендер авчээ. Мөн төрсөн дүүгээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д багтаасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан материалуудыг нэгтгээд иргэн хүний хувьд, улс төрийн зорилгогүй АТГ-т шалгуулахаар хандаж байна гэсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх