🔴ЧУУЛГАН: Т.Доржханд: ҮХНӨ-ийг өргөн барихад Засгийн газарт долоон хоног үлдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Улс төр 1030

🔴ЧУУЛГАН: Т.Доржханд: ҮХНӨ-ийг өргөн барихад Засгийн газарт долоон хоног үлдлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар дүгнэлт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дарханы арьс ширний цогцолборын талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм. Хуралдааны эхэнд санал гаргасан УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Та бүхэн санаж байгаа бол ээлжит бус чуулганыг зохион байгуулсан. Тус ээлжит бус чуулганаар УИХ-ын 53, 54-р тогтоолыг батлан гаргасан. Энэ бол 2022.12.31-ний дотор ҮХНӨ-ийн төслийг өргөн барихыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолын биелэлтэд ТББХ-ны дарга Ж.Мөнхбат анхаарна гэж заасан. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 23-ны өдөр. Ирэх долоо хоногтоо багтаж Засгийн газар ҮХНӨ-ийн төслөө өргөн барих ёстойг сануулж байна. Ийм учраас цаг хүсэж, үг хэлж байна.

ХҮН нам МАН-ын урдуур орж гүйгээд "давхар дээл" өмсгөсөн гэж шоолдог, үгүй л дээ. Тогтолцооны өөрчлөлт хийж гэмээнэ улс хөгжинө. Хүчээ нэгтгэе гэж гарч ирсэн хүмүүс улсаа хөгжүүлж чадсангүй. Монгол ялна гэсэн хүн Монголоо ялагдуулаад, өөрөө зугтчихсан. Одоогийн тогтолцоогоор ийм л хүмүүс гарч ирээд байгаа. Популизм маш их хийсэн Д.Трамп яг ингэж гарч ирсэн.

Олон улсын байгууллагад ажиллаж байх үед манай улсын парламентын ардчиллыг алдаж болохгүй гэдгийг олон төрийн тэргүүнүүд илэрхийлж байсан удаатай. Өнөөдөр бид давжаа парламентын системээ бэхжүүлж, тусгаар тогтнол, эдийн засгийн хараат байдалд маань хэрэгтэй. УИХ-аас Засгийн газарт шаардлага тавих шаардлагатай байна. Цаг үлдсэнгүй гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх