🔴LIVE: Ард түмний хурлаар ардчилсан гэх алдаа гажуудлаа засах боломжтой гэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Улс төр 733

🔴LIVE: Ард түмний хурлаар ардчилсан гэх алдаа гажуудлаа засах боломжтой гэлээ

Ард түмний хурлыг хуралдуулах шаардлагын талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл өглөө.

Ард түмний хурлыг хуралдуулах ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэчимэг:

- Ард түмний хурлыг хуралдуулах ерөнхий зөвлөлөөс 2018 оноос хойш тус хурлыг хуралдуулах шаардлагатай гэж үзэн арга хэмжээг эхлүүлээд явж байна. Ард түмний хурлыг хуралдуулах хууль эрхзүйн боломж бидэнд байгаа гэж харж байгаа. Бид энэхүү ард түмний хуралдаанаараа тайван замаар, улс орон даяар нэг үзэл баримтлалтайгаар бодлогоо зангидаж ардчилсан гэх алдаа гажуудлаа засах боломжтой.

Ард түмний хурлыг хуралдуулж гарсан бодлогоо төрийн дээд байгууллагадаа хүргүүлэхийг зорьж байна. Одоо 21 аймаг, 9 дүүрэгтээ салбар зөвлөлүүдээ байгуулаад явж байна. Энэ асуудалд ард түмэн анхаарлаа хандуулж, төр улсаа засан тохинуулах эрхээ эдлэхийг хүсэж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх