Монгол бөхчүүд озеки цолтнуудыг өвдөг шороодууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Сумо 5054

Монгол бөхчүүд озеки цолтнуудыг өвдөг шороодууллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё монгол бөхчүүдийн давамгайлал дор өрнөж байна.

Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол түүний араас таван даваа, нэг унаатайгаар Кирибаяама Б.Лхагвасүрэн нарын таван бөх нэхэж байна.

Өчигдөр манай бөхчүүд дээд зиндааны өндөр цолтой бөхчүүдийг ээлж дараалан давлаа. Тодруулбал Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки Шодайг давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Такакейшог давлаа.

Дөрвөн зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Дээд зиндаа:

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6:0
Ичиножо А.Ичинноров 2:4
Хошорюү С.Бямбасүрэн 1:4
Кирибаяма Б.Лхагвасүрэн 5:1
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:3
Чиёошома Г.Мөнхсайхан 0:6

Жүрёо зиндаа:

Миторюү Б.Төрболд 2:4
Азүмарюү С.Тодбилэг 0:6
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 2:4
Дайшохо Ч.Шижирбаяр 5:1

Макүшита зиндаа:

Дэванорюү Т.Тэмүүлэн 1:2
Тамашохо Э.Энхманлай 1:2
Сакигакэ Я.Баттүшиг 0:3
Хокүтэнкай Г.Сүхбат 3:0
Ёүшояма Б.Анхбаяр 1:2
Саданохикари Д.Наранцогт 0:3

Санданмэ зиндаа:

Хокүтомарү Н.Чинзориг 2:1
Араүма Б.Төртогтох 2:1


0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх