🔴 LIVE: Сумо бөхийн Аки башё /дөрөв дэх өдөр/

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Сумо 4103

🔴 LIVE: Сумо бөхийн Аки башё /дөрөв дэх өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.


 

Гурван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн тэргүүтэй долоон бөх башёг тэргүүлж байна.

Өнөөдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл.

  • Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (2-1) - Маэгашира 3 Вакатагаге (2-1)
  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (0-3) - Маэгашира 6 Ур (0-3)
  • Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-0) - Комүсүби Ичиножо А.Ичинноров (1-2)
  • Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (1-2) - Озеки Такакейшо (0-3)
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (3-0) - Маэгашира 2 Хокүтофүжи (2-1) 

 Башёгийн эхний өдөр Озеки Шодайг давж гараагаа амжилттай эхлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр дахин Озеки цолтонтой учраа таарсан нь Такакейшо юм. Харин Тэрүнофүжи аварга өнөөдөр Хокүтофүжитэй 10 дахь удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь есөн удаа учраа таарахад зургаан удаад нь буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд Тэрүнофүжи аварга завсаргүй даваад байгаа юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх