Аки башёг монгол хүчтэнүүд даваагаар эхлүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Сумо 3329

Аки башёг монгол хүчтэнүүд даваагаар эхлүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё эхэллээ.

Энэ удаагийн башёд дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд өндөр цолтойгоор барилдаж буй тул башёгийн эхний өдрөөс хүчтэй өрсөлдөгчидтэй хүч үзэж байна. Шинэхэн аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр өөрийн нутаг нэгт Комүсүби Ичиножо А.Ичинноровтой учраа таарч давлаа. Хоёр бөхийн хувьд 12 дахь удаагаа учраа тааран барилдаж байгаа нь энэ бөгөөд Г.Ган-Эрдэнэ аварга 10 дахь удаагаа давлаа. Харин маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдаж буй Хошорюү С.Бямбасүрэн Озеки Шодайтай гурав дахь удаагаа учраа таарч гурав дахь удаагаа давлаа. Мөн түүнчлэн Кирибаяама Б.Лхагвасүрэн Секиваке Мейсейг давж эхний даваагаа авлаа.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх