TREND LIVE: “Уулсын цуурай”-н авьяаслаг хөгжимчид

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Соёл урлаг, TREND LIVE 4072

TREND LIVE: “Уулсын цуурай”-н авьяаслаг хөгжимчид

“Уулсын цуурай” хамтлаг социализмын үед байгуулагдсан бөгөөд соль гитарчин Ч.Лутбаяр, аргил гитарчин Ш.Ганхуяг, Х.Цэцэгбал нарын бүрэлдэхүүнтэйгээр орон нутагтаа олон зуун тоглолт хийж, соёлыг түгээдэг байсан аж.

Дээрх хоёр гитарчны хувьд хөгжмийн боловсролыг ямар нэгэн сургуульд сурч эзэмшээгүй бөгөөд цэвэр сонсгол мэдрэмжээрээ сурсан гэдгийг тухайн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан О.Жигмэддорж хэлсэн юм. О.Жигмэддорж нь гитарчин Ш.Ганхуягийн хүргэн бөгөөд ноднингоос эхлэн Тосонцэнгэлд очих үедээ тус хамтлагийн дуучинг хийдэг болсон байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын авьяаслаг хоёр хөгжимчний уг бичлэг олон нийтийн сүлжээнд байршсанаас хойш ганцхан хоногийн дотор 2.5к шэйр, олон зуун мянган үзэгчдийн хандалт авч чадсан бөгөөд тухайн хөгжимчдийг магтсан, аз жаргал, эрүүл энхийг хүссэн олон зуун сэтгэгдлийг хүмүүс үлдээсэн байв.

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    Соль биш соло гитар гэх байх шүү. Соль нь нот, соло нь гоцлох буюу гоцлол гитарчин гэж хэлнэ.

  2. Зочин

    hamtlagin ahlagch ni Ganhuyag yumuu 99.9 huwi ni hudlaa medeelel bna daa

  3. Зочин

    1 solo gitarchintai 2 bas gitarchintai hamtlag yum biz dee ug ni ritm gitar dugaraad bh shig ee

  4. Зочин

    hadam hvrgan 2 neg hamtlagt goe yumaa

  5. Зочин

    hudlaa yum ih bichjee hvrgen hadmaa magtah geed hetrvvl vv eswel uuruu oddin uwchinuur uwchilsen hvnvv

  6. Зочин

    hvmvvsin owog ner l vnen bna busad ni bvgd hudlaa jigmaddorj gedeg hvn ene hamtlagt duuldgig tosongihon l law medehgvi busad 3 g bol ahmaduudin hvreend medne

  7. Зочин

    ene hamtlag chini duuni ay togloson bichleg l yawuulaad bhn uursduu duuldaggvi yumuu duuchin jigmeddorj ni yasin yamar duunuud duuldgin

  8. Зочин

    bichleg tawiad dagaj hudluud bga ch yum shig (am barij duuldag shig) bas gitarchin ni toglohoo boliston ineegeed suugaad bhin getel bas gitar dugaraad bdg 2gitarchin ritm bas toglood bdg getel solo gitar duugaraad bhin vnemshil muutai l bichleg nitlel bn o hvmvvsig teneg gej boddim uu

  9. Зочин

    Тосонцэнгэлийн БУК-д ажиллаж байсан М.Дамдинбазар нь гитартайгаа олон жил дуулж байгууллагынхаа нүүр царай болж байсныг хүмүүс мэдэх бизээ. Үеийнхээ гитар тоглодог нөхдөө уриалж хамтлаг байгуулья гэдэг санал санаачлагыг гаргаж явдаг урлагт ээлтэй сонирхолтой нэгэн юм. 2020.09.23 нд болсон сумын ахмадын баярын өдөрт зориулан хамтлагийн гишүүд болох Дамдинбазар, Лутбаяр, Ганхуяг, Цэцгээ нар цуглаж хэд хэдэн дуу бэлдэн байхдаа хамтлагтаа нэр өгье гэж ярьцгааж хэд хэдэн нэрнээс сонгож "Уулсийн цуурай" гэдэг нэртэй болох талаар анх удаа ярилцсан байдаг. Хамтлагийнхан уран бүтээл, бусад аливаа асуудлаа хамтаараа шийдэж ахмадууд ч бас ийм сайхан хөгжим тоглож дуу дуулж чадна гэдгээ харуулж явбал амжилт дүүрэн байх болов уу. Та бүхэндээ амжилт хүсэж байна.

Сэтгэгдэл үлдээх