LIVE: Өнөөдрийн байдлаар 1769 иргэн гэрийн хяналтад байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 934

LIVE: Өнөөдрийн байдлаар 1769 иргэн гэрийн хяналтад байна

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны 1 хүүхэд, Жаргалант сувилалд 2 иргэн тусгаарлагдсан, Токио инн зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.

Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт 1769 иргэн гэртээ тусгаарлагдаж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: . Токиогоос ирсэн нислэгтэй холбоотой зарим буруу ташаа мэдээлэл гарах болсон. УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. 

Өнгөрсөн баасан гарагт, дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн шаардлагыг олон нийтэд танилцуулсан. Жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай хүн зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан. Өмнөх хоёр онгоцоор ирсэн хүмүүс ЭСЯ-нд дараалал үүсгэн, жагсаж байсан иргэдийг авчирсан.

Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд ирэх хүмүүсийг байрлуулах байршлыг бэлдсэн. .

Тусгаарлалтад буй иргэдээс авч буй мөнгийг өөрсдийнх нь хоол, байранд л зарцуулдаг. Тусгаарлалтад буй иргэд төлбөрөө төлөхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 


 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх