МУГТ С.Цэрэнчимэд "Дэлхийн цэргийн спортын наадам"-д үзүүрлэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Чөлөөт бөх 2340

МУГТ С.Цэрэнчимэд "Дэлхийн цэргийн спортын наадам"-д үзүүрлэлээ

 

Цэргийн спортын VII их наадам эхлээд найм хоногийн дараах байдлаар 34 орны тамирчид медаль хүртээд байна. Тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын баг тамирчид одоогийн байдлаар 58 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль, нийт 101 медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна. Монголын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр хоёр хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль нэмж хүртлээ. 

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ С.Цэрэнчимэд эмэгтэйчүүдийн 57кг жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр цэргийн дэлхийн хошой аварга Польшийн К.Кравчукийг ялсан ч шигшээ барилдаанд дөрвөн удаагийн цэргийн дэлхийн аварга БНХАУ-ын Ли Хуид 6:3 харьцаагаар ялагдан мөнгөн медалийн болзол хангалаа.

Өнөөдөр манай бөхчүүдээс 68кг жинд ОУХМ Э.Даваанасан, 76кг жинд ОУХМ Г.Ариунжаргал нар тус тус барилдах хуваарьтай байна. 

Дашрамд сонирхуулахад ОХУ-ын тамирчид 65кг, 74кг, 86кг жингүүдэд аваргалсан байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх