ВИДЕО: Ш.Баянмөнх чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д гурав дахь удаагаа үзүүрлэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 06сар 2024
Чөлөөт бөх 2952

ВИДЕО: Ш.Баянмөнх чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д гурав дахь удаагаа үзүүрлэлээ

 


 

Чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга болсон Д.Бумбаярын бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд, бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болсон Н.Баатарын бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр бөх сонирхогчдодоо зориулан мастеруудын дэлхийн аваргын “С” ангилал буюу 46-50 насны ангиллын 130кг мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ш.Баянмөнхийн бүх барилдааны бичлэгийг толилуулахаар бэлтгэлээ.

Мастеруудын дэлхийн аваргын хамгийн олон медальт ОУХМ Шурагийн Баянмөнх хагас шигшээд АНУ-ын бөхийг 2:1 харьцаатай ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ш.Баянмөнхийн хувьд 2015 онд Грекийн Афинд болсон мастерсийн ДАШТ-д хүрэл медаль хүртэхдээ АНУ-ын Георге Портерийг мөн ялж байсан түүхтэй. 

Харин аваргын алтан медалийн төлөө “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Эльдар Куртанизед ялагдан мөнгөн медаль хүртлээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх