СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дугуй нь хагарч, урд явсан машинаа мөргөсний улмаас хоёр хүүхэд нас баржээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18.30 цагийн орчимд бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажилласан байна. Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогджээ. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.