Гүрж улсын нийслэл Тбилис хотноо бөхийн төрлүүдийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дууслаа.
22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 27 тамирчин чөлөөт бөхийн төрлөөр оролцож хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, нийт есөн медаль хүртсэн байна.
Алтан медаль:
1. Дамирангийн Бумбаяр - “D” ангиллын 130кг
2. Нямжавын Баатар “С” ангиллын 70кг
Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
2. Гэндэндоржийн Баатарсүрэн - “D” ангиллын 62 кг
3. Жанчивын Хурц - “В” ангиллын 62 кг
4. Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг
5. Доржготовын Ганбат - “В” ангиллын 88 кг
6. Цэрэнбаатарын Ганзориг - “А” ангиллын 78 кг
Манай сайт мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ба медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг түүвэрлэн толилуулдаг уламжлалынхаа дагуу өнөөдөр Алтан медаль хүртсэн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Д.Бумбаярын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Мастерийн дэлхийн аваргын D ангилал нь 51-55 насны бөхчүүд өрсөлддөг ба Д.Бумбаяр заан эхний тойрогт Ираны бөхийг цэвэр яллаа.
Харин хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг 2:0 оноогоор яллаа.
Улмаар гуравдугаар тойрогт Германы бөхийг 6:0 харьцаагаар ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм.
Хагас шигшээд АНУ-ын бөхтэй тун хүнд барилдааныг хийж 14:9 харьцаагаар ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Аваргын алтан медалийн төлөө Германы бөхтэй барилдах байсан ч өрсөлдөгч бөх нь барилдах боломжгүй болсноор манай бөх ялалтыг авч Чөлөөт бөхийн мастерсийн дэлхийн аварга боллоо.