СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-31

🔴LIVE: Сонгуулийн Ерөнхий Хорооноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тодруулбал, түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасжээ.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах болсон.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан.

Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгээр дуусгасан.

"Үндэсний эвсэл"-ийн зорилго нь иргэдийн эрхийг хамгаалах, өнөөдөр дарамтанд орсон хувийн хэвшлээ хамгаалдаг байх, хөдөлмөр хийж бүтээж байгаа тэр үндэслэж Монгол Улс хүчирхэг болох зорилготой.

Хуулийн дагуу ЦЕГ-аас лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэж, албан ёсны хариу ирүүлж байсан. Үүнийг хэлэхэд хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлэх зорилгоор тодорхойгүй хариунуудыг өгсөн.

Сонгуулийн тухай хуулийн 29.9-д зөвхөн авлига, албан тушаалийн хэрэг буюу эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд хамаардаг болох нотлох баримтуудыг хавсаргаж явуулсан байгаа. Хариу нь ирдэггүй. Өмнөх хариу нь төөрөгдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 23 буюу хайнга хандсан нь сонгуулийн хуулийн 29.9-д хамаарах мэтээр учир битүүлэг тайлбар өгөөд байдаг. Хоёрхон тоонд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ЦЕГ будилна гэж байхгүй.

Надад байгаа мэдээллээр үүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтыг тэргүүлж байгаа намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм байна гэж ярилаа.

Намайг хаслаа гээд Үндэсний эвлэл УИХ-ын сонгуульд оролцохгүй гэсэн үг огтхон ч биш. Би Үндэсний эвслийн тэргүүний хувьд ямар ч нөхцөлд энэ сонгуульд эвслээ удирдаж орно. Бид нотлох баримтаа бүрдүүлээд шүүхэд хандана. Шүүх түргэвчилсэн байдлаар энэ асуудлыг шийдэх байх.

Улс орны төлөө юу хийх гэж байгаа, хямралт байдалд орсноосоо яаж гарах гэж буй талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөртэй "Үндэсний эвсэл"-ээс халз мэтгэлцэхэд бэлэн байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

SHINE OYUN
1 сарын өмнө
102.88.43.203

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.