СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-31

🔴LIVE: Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн хамгийн том өргөн чөлөө нээлтээ хийж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Нийслэлийн хамгийн том өргөн чөлөөг нэгдүгээр хороололд байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөг тохижуулж Нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болгох ажил дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил 2023 оны долдугаар сард эхэлж байсан бол өнөөдөр 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10170 мкв 1.5-8 метр явган зам, 6150 мкв ногоон байгууламж, 81 ширхэг гэрэлтүүлэг, 8 байршилд 7313 мкв 247 ширхэг автомашины зосгоолыг байнгын ашиглалтад оруулж байна. 

Энэ хэсэгт өмнө нь зөвшөөрөлгүй байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдсэн. 

Тус хэсгийг байнгын ашиглалтанд хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид гэлтгүй энэ өргөн чөлөөгөөр дайран өнгөрөх Нийслэлийн бүх иргэдэд ногоон байгууламж бүхий хотын хамгийн таатай орчныг бүрдүүллээ. Мөн унадаг дугуй, скүүтэр унадаг хэрэглэгчид явган замаар бус зориулалтын 5 метрийн өргөнтэй дугуйн замаар аюулгүй зорчих боломжтой болж байна.

Мөн нэгдүгээр хорооллын арын зам дагуух 60 байршилд нийт 1840 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлсөн 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүхий амралтын талбайг тохижууллаа.

 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: 

-Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны урд талын хэсгийг өнөөдөр нээж байна. Энэ газрыг Улаанбаатар хотын хамгийн том өргөн чөлөө гэж нэрлэж болно. Явган зам, дугуйн замтай. Нэг онцлог нь хоёр талдаа явган замтай. Голоороо таван метрийн өргөнтэй дугуйн зам нээгдэж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж хоёр, гурван жил ноцолдлоо. Газрыг чөлөөлөх, ТҮЦ-үүдийг чөлөөлөх ажил хийгдэж дуусаж байна.

Ер нь Нэгдүгээр хорооллыг бүтэн тойруулж, дугуйн замтай болгох ажил 70 хувьтай байгаа. Нийт бүтэн радиусаараа дөрвөн км-ийн урттай дугуйн зам тавина. Улаанбаатар хотын хамгийн том өргөн чөлөө болж байгаад баяртай байна. Иргэд таатай, чөлөөтэй зорчих бүрэн боломж бүрдсэн. Иргэддээ анхааруулж хэлэхэд, дугуйн замаараа зорчмооргүй байна. Хоёр талаараа явган замтай юм чинь дугуйн замаараа явахгүй байх хэрэгтэй. Зориулалтын дагуу ашиглаж сурахыг иргэддээ уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.182.85

15r horoond bga 2 tutsiig zailuulaa

Зочин
10 сарын өмнө
59.153.115.64

SEXSDI80955877

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.