СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавыг суллахыг шаардаж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавыг баривчилсныг эсэргүүцэн, тус холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын ерөнхийлөгч О.Заяа:

-Манай холбоо 1992 онд байгуулагдсан, 20 мянган гишүүнтэй. Бид өнөөдрийг хүртэл төр засагт гомдол хэлж байгаагүй. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд олон хүнийг ажлын байраар хангаж, улс орондоо их зүйл хийж бүтээсэн.

Гэтэл сүүлд нь бид нар хүнд авлигал өгсөн нэрийдлээр баривчлагдаж байна. Монголын бизнес эмэгтэйчүүдэд авлигал хүнд өгөх нь битгий хэл өр ширээ төлөхийн тулд амьдарч байна. Бидэнд авлигал өгөх мөнгө байхгүй. Мөн Ц.Гарамжавыг яаралтай суллахыг шаардаж байна. Энэ хүн олсон бүхнээ зээлдээ өгдөг. Бид бие биеэ мэднэ. Энэ хүн харин ч намын жагсаалтад багтах ёстой хүмүүсийн нэг.

"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг:

-Ц.Гарамжав гуай шиг хүмүүсийн нуруун дээр төр тогтдог. Бизнес эрхлэгчдийн төлсөн татварыг төр захиран зарцуулдаг. Бизнес эрхлэгчид өнөөдрийг хүртэл айсаар ирлээ. Одоо бид дуугарах цаг болсон. Хэд хоногийн дараа "Өө, буруугүй юм байна" гээд гаргах байх. Гэхдээ тэр хүний сэтгэл зүйд учирсан хохирлыг хэн төлөх вэ? Бизнес эрхэлдэг хүн яагаад хөрөнгөтэй байж болохгүй гэж? Сонгуулийн өмнө ийм үйл явдал болсныг би юу гэж хардаж байна гэхээр энэ хүн МАН-д хандив өгөөгүй бололтой. Хандив өгөөгүй тул МАН ийм үйлдэл хийж байна гэж би хардаж байна.

Залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл:

-Энэ хүн гахай үүрч, бизнесээ эхлүүлсэн. Америкт байр авсныг нь шалгаж байгаа юм байна. Хүн хөдөлмөрлөж олсон мөнгөө бусдад авлигаар өгөхгүй. МАН энэ хүнийг ашиглаж ашиглачихаад ийм муухай байж болохгүй. Энэ хүнийг улс төрөөс бүрмөсөн явуулах зорилготой байж болзошгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
76.132.163.121

Хурдан суллахыг шөардаж байна!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.