СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-29

С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

АН-ынхан нэр дэвшүүлэх ажиллагаанаасаа болоод “нерв”-тэй байна. Уг нь сонгуулийн хуанлийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-нд багтаж тойргийн 78, листийн 48 хүнээ тодруулсан. Тэр ажиллагаа нь нэлээд “ардчилсан” зарчимтай өрнөснийг нийтээрээ харсан.

Тус намынхан хэдэн сар судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үр дүн дээр зөвлөлдөж байгаад нэр бүхий 126 хүнийг нэр дэвшүүлэхээр шийдсэн. Гэвч тэр нэрс Улс төрийн зөвлөл дээрээ нэг өөрчлөгдөж, Үндэсний бодлогын хороогоороо дахиад “хөдөлж” эцэст нь хэл ам дагуулсан. “...Нэр нь нэр дэвшигчдийн листээс алга болсон”, “...Листэд орсон ч тойрог руу шидэгдчихсэн”, “...Листийн дээгүүр бичигдээд байснаа араар тавигдчихсан” зэрэг олон шалтгаан тоочсон гомдогсод гарч ирсэн. Тэд 21-ний өдөр олон нийтийн сүлжээгээр дүүрэн “...Нэрээ татлаа” гэж мэдэгдэл хийсэн. Гэхдээ нэг, хоёр хоноод мэдэгдлээ устгаж, нам жим болцгоосон.

Түүнчлэн . Тэр нь тус намаас “...АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. АН-ын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд  Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын листийн 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа” гээд олон нийтэд танилцуулсан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн листийг хавсаргасан тогтоол аж.

. Үүнийг нь СЕХ-ноос “...АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол” хэмээн үзжээ. Энэ талаар СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тавдугаар сарын 27-нд “...АН-аас нэр дэвшигчдийн тогтоолоо ирүүлсэн. Үүнээс хойш АН-аас нэг тогтоол, нэг хавсралт ирсэн. АН-ын СЕХ-той шууд харьцах эрх бүхий хүнээс “...Алдаа гарсан байна” гэж дахин тогтоол илгээсэн. Тиймээс СЕХ тус намаас тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Ингээд өчигдөр АН-аас “...32 дугаар тогтоол хүчин төгөлдөр” гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. АН сонгуульд оролцоно. Сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэсэн” гэсэн тайлбарыг олон нийтэд өгсөн.

Мөн АН-ын дарга Лу.Гантөмөр ч уржигдар УИХ дахь намынхаа бүлгийнхэнтэй мэдээлэл хийхдээ энэ талаар ярив. Тэрээр “...АН-ын байр суурь нэг л байгаа. АН-ын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан. АН ес дэх удаагийн ардчилсан сонгуульд ороход бэлэн байгаа. Бид сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-ны орой нэр дэвшигчдийнхээ нэрийг зарласан. Нэр дэвшүүлэлтээ эхлээд бид намын гишүүдээсээ асуусан, аймаг дүүргийн намын хороодоосоо асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороо байгуулан дэвшүүлэлтээ хийсэн. Тойрог дээр өрсөлдөж чадахуйц хүмүүсээ тойрог руу нь бүрэн илгээхийг хүссэн. Ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бид үзэж байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлж байгаа, хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж Н.Алтанхуягийг хэлдэг. Түүнийг бид дэвшүүлж байгаа. Хуучин улстөрчид, хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ дийлэнхийг нь хойш суулгасан. Харин тэднээсээ АН-аа дэмжиж ажиллахыг хүссэн. Иргэд шинэ залуу нэр дэвшигчдийг хүсэж байгаа учраас залуучуудаа гаргаж ирсэн. Манай намын 102 нэр дэвшигч нь цоо шинэ хүмүүс байна. Бид тодорхой шийдэл, тодорхой туршлагаас гадна ард түмнийг итгэлийг авч чадах шонхруудыг, салбар, салбарын төлөөллүүдийг энэ сонгуулиар дэвшүүлсэн” гэв.

Ерөнхийдөө эхлээд очсон 2024 оны тавдугаар сарын 20-ны 32 дугаартай тогтоол, дараа нь С.Баярцогт, Д.Оросоо нарын илгээсэн 09 дугаартай тогтоол хоёрт нэг л ялгаа бий. Тэр нь листийн ес дээрх нэр дэвшигчид, мөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрог болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн нэрс өөр өөр байгаа юм. Тодруулбал, . Түүнчлэн 32 дугаар тогтоолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвших зургаан хүний зургадугаарт О.Баасанхүүгийн нэр байсан. Харин . Тэгвэл, Лу.Гантөмөр уржигдар “...Эхлээд илгээсэн 32 дугаар тогтоол л хүчинтэй” гэсэн нь “...АН-ын листийн ес дээр Х.Тэмүүжин бичигдэж, С.Баярцогт тавдугаар тойрогт нэр дэвшсэн. Бас ” хэмээсэн хэрэг юм.

Хамгийн гол нь, АН-ын даргын мэдэгдэл, СЕХ-нд явуулсан бичиг сэлтээр “АН-ын лист №9”-ийг дагасан маргаанд цэг тавьж буй мэт харагдана. Гэвч үгүй бололтой. Хөшигний ард шал өөр “тоглолт” явж байгаа тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. Юу гэвэл, сонгуулийн үйл ажиллагаа цаашаа СЕХ-ны гаргасан хуанлийн дагуу үргэлжилнэ. Гэхдээ энэ сацуу гэсэн үг. Энэ төлөвлөгөө хэдийнэ өрөгдчихсөн аж. Гэхдээ . Ер нь бол болж буй үйл явд­лууд улс төрийн хүрээнд нэлээд нухац­тай яригдаад байгаа энэ зүйлийг үнэн байх боломжтойг харуулаад байгаа юм.

Яагаад гэхээр, . С.Баярцогтын тухайд санаандгүй бөгөөд хэн нэгний ятгалгаар ийм “бичиг” илгээх хэмжээний хөнгөн улстөрч биш л дээ. Улс төр гадарладаг хүн болгон үүнийг хэлнэ. Тиймээс . Гээд харах нээ, Х.Тэмүүжиний “таниулах ажиллагаа” олон нийтийн сүлжээгээр тасралтгүй цацагдсаар байна. Энэ нь түүний хувьд “...Листэд орчихлоо” гээд тайвшрахгүй байгаагийн илрэл юм. Ер нь тэгээд улс төрд өдий олон жил явчихсан, улс төрийн төдий хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй Х.Тэмүүжин “АН-ын лист №9”-тэй холбоотой хөшигний ард өрнөж байгаа явдлыг мэдэхгүй байгаа гэхэд итгэхэд хэцүү. Мэдэхгүй байсан ч мэдрэхээр хэмжээний улстөрч л дөө, тэр. Тэгээд харахаар “АН-ын лист №9” цаашаа яаж хувирахыг С.Баярцогт ч, Х.Тэмүүжин ч мэдэж л байх боломжтой. Тиймээс . Ташрамд, энэхүү “АН-ын лист №9” дээр бүр анх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Мөнхболор бичигдчихсэн явж байгаад Улс төрийн зөвлөл хавиас хасагдаад гараад ирсэн гэдэг. Явсаар, одоогоор гурав дахь хүн дээрээ очоод байгаа юм. Гэсэн ч, энэ листийн “хөдөлгөөн” дуусаагүй бөгөөд “эзэн” нь удахгүй дахиад өөрчлөгдөхөөр ийн яригдаж байна. Нэг үгээр хэлбэл, энэхүү “Лист №9”-ийн маргааныг шүүх л “жаргааж” таарах даг.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.