Төвдийн ирээдүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Төвдийн ирээдүй

Гэрэл зурагчин Аlex.T буюу А.Түмэнжаргалын аян замын фото тэмдэглэл бүхий "Дурантай бадарчин" цуврал нийтлэлийг толилуулж байна. 

Таны өмнө Төвд орны төрх, сонирхолтой ахуй, буддын соёл, хүмүүсийн хөрөг, энэ бол гэрэл зурагчин А.Түмэнжаргалын "Орхигдсон ертөнц- Төвд" төслийн хүрээнд хийгдсэн бүтээлүүд юм.

 

Аян замын тэмдэглэлийн өмнөх дугаарт:

Жич: Энэхүү цуврал нийтлэл нь гэрэл зурагчин А.Түмэнжаргалын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэл бөгөөд нийтлэлээс зураг текстийг хуулбарлан авах бол www.livetv.mn сайт болон гэрэл зурагчнаас албан ёсны зөвшөөрөл авахыг анхааруулж байна. 

Гэрэл зурагчин А.Түмэнжаргал буюу Alex.T /уран бүтээлчийн нэр/ нь гэрэл зургийн салбарт 20 гаруй жил уран бүтээлээ туурвиж байгаа Монголын шилдэг гэрэл зурагчдын нэг юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монгол, БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхийн сацуу дараах уран бүтээлийн номоо хэвлүүлжээ. 

2008 онд "Wonders of Mongolia"
2011 онд "Inspiring Mongolia"
2013 онд 'Savage Garden'
2014 онд "Орхигдсон ертөнц-Төвд"

Ягаан шүгэл

Аян замын тэмдэглэлийн энэ удаагийнхаа дугаараар Төвдийн ирээдүй болсон хүүхэд багачуудын аж байдалын талаар өгүүлэхээр бэлтгэлээ. 

Хөдөө нутгаар ихэнх хүүхдүүд гэрийнхээ аар саар ажилд тусалж байгаа харагдана. Тэднийг ажиглан зураг авч явах зуур гэнэт шүглийн дуу хадлаа.

Төрөлхийн хэлний бэрхшээлтэй энэ хүү эмээтэйгээ өдөржин тариан талбай дээр ажиллах ба эмээгээ дуудах хэрэг гарвал шүглээ үлээх аж.

 

Аз жаргал дүүрэн нүд

Хаа газрын хүүхэд адил юм даа. Гэнэн цагаан ертөнц. Төвдийн ирээдүй болсон эдгээр хүүхдүүдээс би дээш үсрэхийг гуйсан юм. Чихрээр шагнахаа мэдээж мартаагүй.

Багштайгаа хамт аялах 11 хүүхэд. Тогтож сайн ажвал хүүхэд бүрийн төрх, үйлдэл харилцан адилгүй зүйлийг өгүүлэх юм. 

 Төвд нутгийн ихэнх хэсэг нь хадархаг уул,элсэрхэг хөрстэй хийгээд сэрүүн уур амьсгалтай учир газар тариалан эрхлэх нөхцөл хязгаарлагдмал гэж үздэг. 

Төвдчүүд үндэсний хувцас дээлээ хөдөө хотгүй өмсдөг. Өвөлдөө үстэй дээл зундаа төрөл бүрийн бөс даавуу болон торгоор хийсэн үндэсний хувцсаараа гоёно.