Потало ордноос өндөр цорын ганц байгууламж бол цагдаагийн газар
Төвдийн буддизмийн бэлгэ тэмдэг, дэлхийн хамгийн анхны өндөр барилгуудын нэг Потала ордон нь Төвдийн нийслэл Лхас хотын Марпори буюу "Улаан уулан" дээр далайн төвшнөөс дээш 3700 метрийн өндөрт сүндэрлэн оршдог. Төвдийн ард түмэн эл ордныг "Цэ Потала" буюу Потала оргил, Оргил хэмээн дууддаг байна.
Потала ордныг Соронзонгомбо хааны үед \609-649\ барьж эхлээд XYII зуун буюу 1645 оноос Ү Далай лам Лувсанжамцын \1617-1706\ санаачлагаар 30 жилийн турш сэргээн засварлаж өнөөгийн байгаа төрхөнд оруулсан байна. Дотоод тавилга сэлт бүхий бүрэн тохижуулж дуустлаа 45 жил зарцуулж бvтээн байгуулалтад нь 7000 гаруй ажилчин, 1500 гаруй урчууд оролцжээ. Уг ордон газраас 300 гаруй метрийн өндөрт орших бөгөөд 1000 гаруй өрөөтэй, 698 ханын зураг болон 10 000 гаруй бурхад шүтээдийн зургууд, 200 000 орчим хөшөө дурсгал, тvvхийн бусад олон чухал баримтуудыг хадгалдаг. Ордон бүхэлдээ алт, мөнгө, зэс, үнэт металл, төрөл бүрийн эрднэсийн чулуугаар чимэглэгдсэн бөгөөд ордны хана нэлэнхүйдээ уран зургаар чимигдсэн нь түүний нэгэн онцлог мөн болно.
Потала ордон дотор зураг авах хориотой
Ордон дотор зураг авахыг маш их хүсч байсан ч бүтээгүй юм. Жижиг аппаратаар “нууцаар“ хэдэн кадр дарсан ч чанарын шаардлага хангахаар кадр гараагүй байлаа.
Лхаса хотын хамгийн өндөр цэг Потала ордон.
Лхаса хотод өндөр барилга, байшин төдийлөн байдаггүй бөгөөд Потала ордноос өндөрт гарах байшин байж болдоггүй гэх.
Гэвч Лхас хотод потала ордноос өндөр харагддаг ганц байшин байдаг нь Хятадын цагдаагийн газрын барилга юм.