Агуй биш ч асарт амьдах уулын иргэд
Далайн төвшнөөс дээш 5190м өндөрт орших La Ken La давааны ойролцоо цөөн хэдэн сарлагаа хариулан амь зуудаг хөгшидтэй таарав.
Төвдчүүдийн үндсэн оромж нь уг майхан бөгөөд сарлагийн ноосоор хийдэг байна. Дотор нь ороход нар, сар гэрэлтсэн овоохой байлаа. Бороо, салхинаас хааж дийлдэггүй боловуу гэмээр. Тэд зургаа авахуулсныхаа хөлсөнд надаас мөнгө бус бал юм уу, харандаа байвал өгөөч гэж билээ. Хүн ямагт соёлд тэмүүлж байдаг ажгуу.
Өвөө бүх л амьдралынхаа туршид энэ уулын бэлд амьдарсан гэх. Энэ бэлээс холдолгүй насыг элээж байгаа тэрээр Потала ордныг үзэх цорын ганц хүсэлтэй гэлээ.
Аялал цааш үргэлжилсээр...
Өмнөх нийтлэлийг энд дарж үзнэ үү.
Жич: Энэхүү цуврал нийтлэл нь гэрэл зурагчин А.Түмэнжаргалын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэл бөгөөд нийтлэлээс зураг текстийг хуулбарлан авах бол www.livetv.mn сайт болон гэрэл зурагчнаас албан ёсны зөвшөөрөл авахыг анхааруулж байна.