ХУВРАГУУД

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
ХУВРАГУУД

Гэрэл зурагчин Аlex.T буюу А.Түмэнжаргалын аян замын фото тэмдэглэл бүхий "Дурантай бадарчин" цуврал нийтлэлийг толилуулж байна. 

Таны өмнө Төвд орны төрх, сонирхолтой ахуй, буддын соёл, хүмүүсийн хөрөг, энэ бол гэрэл зурагчин А.Түмэнжаргалын "Орхигдсон ертөнц- Төвд" төслийн хүрээнд хийгдсэн бүтээлүүд юм.

Гэрэл зурагчин А.Түмэнжаргал буюу Alex.T /уран бүтээлчийн нэр/ нь гэрэл зургийн салбарт 20 гаруй жил уран бүтээлээ туурвиж байгаа Монголын шилдэг гэрэл зурагчдын нэг юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монгол, БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхийн сацуу дараах уран бүтээлийн номоо хэвлүүлжээ. 

2008 онд "Wonders of Mongolia"
2011 онд "Inspiring Mongolia"
2013 онд 'Savage Garden'
2014 онд "Орхигдсон ертөнц-Төвд"

Ном хаялцаан

Буддын гүн ухааныг судалдаг хийд буюу Чойрын дацангийн лам хуврагууд ном хаялцах дундуураа хурал хурж байгаа нь. Эхлээд хурлаа хурж тодорхой хэдэн ном уншаад дараа нь ном хаялцдаг. Чойр хурна гэж хүмүүс хэлдэг дээ.

Ном хаялцах нь аливаа зүйлийн мөн чанар, учрыг олох хамгийн мэргэн арга гэж буддистууд үздэг. Зураг дээр төвдийн алдартай Сэра хийдийн хоёр лам дагсал хаяж байна. Хоёр хүн логик ухаан дээр үндэслэн дэвшүүлсэн асуудлаар бие биетэйгээ асуулт хариултын журмаар мэтгэлцдэг гэж хэлмэрч тайлбарлана лээ.

Төвдөд “Гандан” \1409 онд байгуулагдсан\, “Брайбун”, “Сэра” \1419 онд байгуулагдсан\ гурван хийдийг “Сэмбрэ гэсүм” гэж нэрлэдэг бөгөөд Буддын гүн ухааны гурван их сургууль юм. Тус хийдүүдэд Монголын олон лам хуварга суралцан төгсөж гэвш, лхарамба эрдмийн зэрэг цолуудыг авч, улмаар хамба ламын суудалд хүртэл заларч байсан юм билээ.

 

Сүсэг бишрэл

Манай хөтөч Санжупын тайлбарласнаар дийлэнх Төвд айлын гэр бүлийн нэг гишүүн нь сахил санаваартай лам байдаг аж.

Залбирч буй ламтан. Түүнийг би нэлээд удаан ажигласан бөгөөд түүн дээр шувуу сангасаа хаяж байхад хүртэл анзаарсан шинжгүй үргэлжлүүлэн залбирсаар байлаа. Ламтан оюун санаагаараа энэ замбуутивд бус өөр ертөнцөд байгаа болов уу.

Шавь нь өндөр настай багшийгаа дагуулан алхаж явна. Буддын шашинд багш шавийн барилдлага юунаас ч илүү чухал гэж үздэг.

Өмнөх нийтлэлийг ЭНД, ЭНД, ЭНД дарж үзнэ үү.

Жич: Энэхүү цуврал нийтлэл нь гэрэл зурагчин А.Түмэнжаргалын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэл бөгөөд нийтлэлээс зураг текстийг хуулбарлан авах бол www.livetv.mn сайт болон гэрэл зурагчнаас албан ёсны зөвшөөрөл авахыг анхааруулж байна.