Жүдо бөхийн "Дюсселдорф" их дуулга тэмцээнд Монголын 19 жүдоч зодоглоно

Сурталчилгаа
Жүдо бөхийн "Дюсселдорф" их дуулга тэмцээнд Монголын 19 жүдоч зодоглоно

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд энэ оны хамгийн эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээнд 98 оны 600 гаруй тамирчин оролцсон том тэмцээн болж өнгөрлөө. Монгол улсаас 21 шилдэг жүдоч оролцож дэлхийн шилдэг хүчтэнүүд цугласан их дуулга тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.

Хэдхэн хоногийн дараа эхлэн (хоёр сарын 22-24 өдрүүдэд) дараагийн их дуулга тэмцээнд 99 орны 700 гаруй жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас урьдчилсан байдлаар дараах тамирчид оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

Дюсселдорф их дуулга тэмцээнд оролцох Монголын баг тамирчид

Эрэгтэй 
60kг Г.Болдбаатар
66kг Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү 
73kг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр 
81kг Н.Дагвасүрэн 
90kг Г.Алтанбагана
-100kг Л.Отгонбаатар, О.Хангал 
+100kг Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй 
52kг Б.Хорлоодой, Л.Сосорбарам 
57kг Д.Сумъяа 
63kг Б.Ганхайч 
70kг Л.Лхагвадулам, Б.Баасанжаргал 
-78kг С.Сэржмядаг, 
+78kг Э.Гандиймаа нар оролцох мэдүүлгээ өгчээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0