Д.Дэлгэрням залуу бүрэлдэхүүний хамтаар түрүүллээ

Сурталчилгаа
Д.Дэлгэрням залуу бүрэлдэхүүний хамтаар түрүүллээ

Фиба 3x3 сагсанбөмбөгийн "Ulaanbaatar Super Quest 2025" тэмцээн хоёр хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Япон, Сингапур, Тайван, БНСУ болон Монгол улсын нийт 12 баг дөрвөн хэсэгт өрсөлдөж Ulaanbaatar West баг түрүүллээ. 

Хагас шигшээ тоглолтод А.Ананд, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал зэрэг монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн бүхий Ulaanbaatar East баг дан залуучуудаас бүрдсэн (Б.Алтангэрэл, Л.Авирмэд, М.Баасандорж, У.Чингүүн нар) Баянхайрхан багт 20:21 харьцаагаар хожигдсон юм. 

Харин нөгөө хагас шигшээд С.Төгөлдөр, А.Билгүүн нараар хүчээ зузаатгасан Сингапурын Жампшот багийг Д.Дэлгэрням ахлагчтай Ulaanbaatar West 22:17 харьцаагаар буулган авч шигшээд шалгарсан юм. 

Ийнхүү аваргын төлөө монголын хоёр баг тулж Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ/Эрдэнэт Майнерс/, Б.Төгөлдөр нарын бүрэлдэхүүн бүхий Ulaanbaatar West баг түрүүлж 10.000 ам.долларын шагнал хүртэхээс гадна ирэх тавдугаар сард БНХАУ-д зохион байгуулагдах Ченгду World Tour тэмцээнд оролцох эрхээ авлаа. Монгол шилдэг тамирчин Д.Дэлгэрням залуучуудтайгаа маш сайн гар нийлж тоглосон нь тэднийг ийнхүү түрүүлэхэд хүргэсэн юм. Тэмцээний туршид нийт 40 оноо авсан Г.Болор-Эрдэнийн хувьд тэмцээний үнэ цэнэтэй тамирчнаар тодорсон байна.  

Дэд байранд шалгарсан Баянхайрхан багийн хувьд 6.000 ам.долларын шагнал хүртсэнээс гадна Ченгду World Tour тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0