Фиба 3x3 сагсанбөмбөгийн "Ulaanbaatar Super Quest 2025" тэмцээн өнөөдөр /дөрөвдүгээр сарын 12-ны өдөр/ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлнэ.
Тэмцээнд Япон, Сингапур, Тайван, БНХАУ, БНСУ болон Монгол улсын нийт 12 баг дөрвөн хэсэгт өрсөлдөх юм. Монгол багууд дөрвөн хэсгийг тэргүүлэн өрсөлдөх ба манай багуудын бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Хуваарь ёсоор өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хэсгийн тоглолтууд явагдах ба дөрвөн хэсэгт багууд дараах байдлаар хуваарилагдсан байна.
В хэсгийг тэргүүлэх Ulaanbaatar West багийн бүрэлдэхүүнд анх зарлагдаж байснаас ялимгүй өөрчлөлт орж Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ/Эрдэнэт Майнерс/, Б.Төгөлдөр нар багтсан байна. Харин С хэсгийг тэргүүлэх Завхан Сайнскор багт Б.Энхсайханы оронд Э.Цэрэнбаатар орж ирсэн байна.
Тэмцээн өнөөдөр 15.00 цагт Ulaanbaatar East баг Японы Нишиномияа багуудын тоглолтоор эхэлнэ.