3х3 сагсанбөмбөгийн энэ оны улирал эхэлж маш олон тэмцээнүүд шил шилээ даран зохион байгуулагдаж байна.
"FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025" тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Япон, Сингапур, Тайван, БНХАУ, БНСУ болон Монгол улсын нийт 12 баг дөрвөн хэсэгт өрсөлдөх юм. Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх зургаан багийн бүрэлдэхүүн сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
А хэсгийг тэргүүлэх Ulaanbaatar East багт А.Ананд, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар багтсан бол В хэсгийг тэргүүлэх Ulaanbaatar West багт Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, Г.Одбаяр нар орсон байна. Харин С хэсгийг тэргүүлэх Завхан Сайнскор багт Б.Энх-Амгалан, Б.Энхсайхан, Н.Ганбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж байгаа бол D хэсгийг тэргүүлэх Сэлэнгэ Бодонс багийн хувьд А.Базаргүр, Б.Батзолбоо, Ахмад Гилберт, Н.Батбаяр нар багтжээ.
Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдах "FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025" тэмцээнийг хүрэлцэн очиж үзэхийг урьж байна.
Өөр зохиочих газар байхгүй юмуу тэр шивтэр балгаст хэн очих вэ дэ