Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд болж өндөрлөлөө. Манай шигшээ баг “В” хэсэгт АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай багтаж Монголын шигшээ баг эхний барилдаанаа Дэлхийн цомын найман удаагийн аварга, бөхийн орон Ираны багтай хийсэн юм. Манай сайт монголын багийн бүх барилдаануудыг түүвэрлэн цувралаар хүргэж байгаа ба Монголын шигшээ баг дараах барилдаануудыг хийжээ.
- Эхний тойрогт Ираны шигшээ багтай барилдсан бүх барилдааныг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу
- Хоёрдугаар тойрогт Гүржийн шигшээ багтай барилдсан бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Гуравдугаар тойрогт дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ-ын шигшээ багтай хэсгийн сүүлийн барилдаанаа хийсэн юм. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Улмаар тавдугаар байрын төлөө Дэлхийн цомын хоёр мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай барилдаж 4:6-гаар ялагдлаа. Манайхнаас “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 23 хүртэлх насны дэлхийн аварга Рейнери Ортегаг 2:1-ээр, Б.Батмагнай Алехандро Вальдесийг 10:0-ээр, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Коломбат Ривераг цэвэр, ОУХМ О.Үйтүмэн Пан Америкийн хошой аварга Юриески Торребланкаг 4:4-өөр тус тус яллаа. Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн Якутын дэвжээнд нийт дөрвөн барилдан хийснээс гуравт нь ялалт байгуулсан юм.
МОНГОЛ - КУБА
- 57 кг: ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА - Рейнери Ортега 2:1
- 61 кг: Гансүхийн Отгонбаатар - Йовлис Бонне 2:3
- 65 кг: БАТЧУЛУУНЫ БАТМАГНАЙ - Алехандро Вальдес 10:0
- 70 кг: Энхбаярын Бямбадорж - Франклин Кастильо 0:4
- 74 кг: БЯМБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ - Коломбат Ривера цэвэр ялсан
- 79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Рейнери Перес Абреу 0:10
- 86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Юриески Торребланка 4:4
- 92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Лазаро Даниэль Эрнандес 0:11
- 97 кг: Өлзийсайханы Батзул - Рейнерис Салас 0:2
- 125 кг: Доржхандын Хүдэрбулга - Оскар Пино Индс 2:5