Мэргэжлийн снукер биллиардын нэр хүндтэй Шанхай Мастерс тэмцээн зохион байгуулагдаж дэлхийн аварга Кайрен Уилсон хоёр дахь удаагаа түрүүллээ.
Дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Шанхай Мастерс тэмцээн 2007 оноос хойш 16 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд Кайрен Уилсон аварга Шанхай Мастерст түрүүлж байсан бол энэ жил дахин түрүү хүртлээ. Тэрээр дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байгаа ба домогт Ронни аварга, шинэхэн дэлхийн аварга Зао Шинтон нарыг буулган авч шигшээд шалгарсан юм.
Дэлхийн чансааны 10-т эрэмбэтэй Марк Аллен Шанхай Мастерст оролцох боломжгүй болсон тул түүний оронд сэлгээгээр оролцох эрхээ авсан Али Картер /дэлхийн чансааны 17/ мөн шигшээд шалгараад байлаа. Али Картерийн хувьд өмнө нь буюу 2010 онд Шанхай Мастерст түрүүлж байсан ба энэ удаад Марк Селби, Марк Уиллиамс нарын дэлхийн аваргуудыг буулган авсаар мөн шигшээд шалгарсан юм.
Ийнхүү шигшээ тоглолд Кайрен Уилсон өрсөлдөгчөө 11:9 харьцаагаар буулган авснаар цом өргөлөө.