Улаанбаатар ММС баг Канадад өрсөлдөнө

Сурталчилгаа
Улаанбаатар ММС баг Канадад өрсөлдөнө

Энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Хонг Конг 2025" дэлхийн цувралд урьдчилсан шатнаас өрсөлдөж шилдэг наймд үлдсэн Улаанбаатар ММС Энержи баг хэдхэн хоногийн дараа Канад улсад зохион байгуулагдах Эдмонтон дэлхийн цувралд оролцох гэж байна. 

Ирэх наймдугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Эдмонтон 2025" дэлхийн цувралд Улаанбаатар ММС Энержи баг С хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. С хэсэгт манай багтай хамт АНУ-ын Миами болон Венесуэлийн Каракас багууд багтсан байна. Энэ удаад манай багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар багтсан байна. 

Манай багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Наймдугаар сарын 3-ны Ням гараг

05:15 цагт АНУ-ын Миами багтай

07:05 цагт Венесуэлийн Каракас багтай тус тус хэсгийн тоглолтоо хийнэ. 

Эдмонтонд эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал мөн зохион байгуулагдах ба өнгөрөгч долоо хоногт Жакартагийн дэлхийн цувралд хагас шигшээ хүртэл хүчтэй өрсөлдсөн Улаанбаатар Амазонс багийн хувьд энэхүү тэмцээнийг өнжиж байна. Амазонс багийн хувьд ирэх наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах "Bordeaux 2025" дэлхийн цувралд С хэсгийг тэргүүлэн өрсөлдөх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0