Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн өчигдөр ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд эхэллээ. Манай шигшээ баг “В” хэсэгт АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай багтсан байгаа билээ. Монголын шигшээ баг эхний барилдаанаа Дэлхийн цомын найман удаагийн аварга, бөхийн орон Ираны багтай хийхээр болсон юм.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:
57 кг жинд ОУХМ Т.Түвшинтулга
61 кг жинд МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар
65 кг жинд ОУХМ Б.Батмагнай
70 кг жинд МУГТ Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж
74 кг жинд ОУХМ Б.Бямбадорж
79 кг жинд Б.Бат-Эрдэнэ
86 кг жинд ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай
92 кг жинд ОУХМ Б.Өлзийсайхан
97 кг жинд ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох
125 кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл гээд хашир туршлагатай хийгээд залуу тамирчдаар бүрдүүлсэн баг багтаж байна.
Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай барилдсан бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
57 кг Т.Түвшинтулга – Алиреза Сарлак
61 кг Э.Бэхбаяр – Иман Садегикукандех
65 кг Б.Батмагнай – Хассанали Гиази
70 кг Г.Мандахнаран – Мейсам Насири
74 кг Б.Бямбадорж – Реза Афзалипаемами
79 кг Б.Бат-Эрдэнэ – Юсефали Осмавандани
86 кг О.Үйтүмэн – Мерсад Маргзари
92 кг Б.Өлзийсайхан – Эбрахимизил
97 кг Л.Төртогтох – Алиреза Гударзи
125 кг Д.Хүдэрбулга – Комейл Гасеми
Манай www.livetv.mn/sport сайт дэлхийн цомд өрсөлдөж буй Монголын баг, тамирчдынхаа барилдаан бүрийг нэгтгэн цувралаар хүргэх болно. Дараагийн дугаарт Монгол - Гүржийн баг.