Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд болж өндөрлөлөө. Манай шигшээ баг “В” хэсэгт АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай багтаж Монголын шигшээ баг эхний барилдаанаа Дэлхийн цомын найман удаагийн аварга, бөхийн орон Ираны багтай хийсэн юм. Манай сайт монголын багийн бүх барилдаануудыг түүвэрлэн цувралаар хүргэж байгаа ба Ираны шигшээ багтай барилдсан бүх барилдааныг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Ираны шигшээ багтай барилдсан барилдаанд манай баг ялагдал хүлээсэн ч хоёр дахь барилдаанаа 2016 оны Дэлхийн цомын хүрэл медальт Гүржийн шигшээ багтай хүч үзэв. Эрчүүд маань 2014 оны Дэлхийн цомын тэмцээнд Гүржийн багийг ялж байсан бол 2016, 2018 онд ялагдсан. Тэгвэл дөрөв дэх уулзалтад манай бөхчүүд тун хүнд барилдаан хийж 5:5-ээр тэнцэж онооны чанараар ялалт байгууллаа. 125 кг-ын жинд сүүлийн барилдааныг хийсэн ОУХМ М.Лхагвагэрэл Гүржийн Роланди Андриадзег 1:1-ээр илүүрхэж, багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Энэ хэсгийн нөгөө барилдаан буюу Иран, АНУ-ын шигшээ багийн дуэль мөн 5:5-аар тэнцэж, Исламын орны бөхчүүд онооны чанараар ялалт байгуулсан юм.
57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Лаша Ломтадзе 8:8
61 кг: ГАНСҮХИЙН ОТГОНБААТАР - Торнике Катамадзе 10:0
65 кг: БАТЧУЛУУНЫ БАТМАГНАЙ - Амиран Вахтангашвили 9:2
70 кг: ЭНХБАЯРЫН БЯМБАДОРЖ - Мирза Шкулухия 18:5
74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Зураби Эрбоцанашвили 4:6
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - Давид Хуцишвили 2:6
86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Тарзан Майсурадзе 4:3
92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Дато Марсагишвили 0:11
97 кг: Өлзийсайханы Батзул - Мамука Кордзайя 1:3
125 кг: МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ - Роланди Андриадзе 1:1