Монголын чөлөөт бөхийн баг АНУ-ын шигшээ багтай

Сурталчилгаа
Монголын чөлөөт бөхийн баг АНУ-ын шигшээ багтай

 

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд болж өндөрлөлөө. Манай шигшээ баг “В” хэсэгт АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай багтаж Монголын шигшээ баг эхний барилдаанаа Дэлхийн цомын найман удаагийн аварга, бөхийн орон Ираны багтай хийсэн юм. Манай сайт монголын багийн бүх барилдаануудыг түүвэрлэн цувралаар хүргэж байгаа ба Ираны шигшээ багтай барилдсан бүх барилдааныг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарж, хоёрдугаар тойрогт Гүржийн шигшээ багтай барилдсан бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Гуравдугаар тойрогт дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ-ын шигшээ багтай хэсгийн сүүлийн барилдаанаа хийсэн юм. Манайхнаас 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ялалт байгуулсан ч бусад нь ялалт авч чадсангүй. Гавьяат тамирчин Г.Мандахнаран Ирантай хийсэн барилдаанд бэртэл авч, гавьяат тамирчин П.Өнөрбат бэлтгэлийн үеэр бэртэж АНУ-ын эсрэг барилдаагүй юм. 

Гуравдугаар тойргын барилдаан:
57 кг: ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА - Зак Сандерс 6:0

61 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Нико Мегалудис 1:6

65 кг: Батчулууны Батмагнай - Зейн Ретерфорд 0:10

70 кг: Энхбаярын Бямбадорж - Жейсон Чемберлен 0:10


74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Исайя Мартинез 0:11


79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - Томас Гант 3:11


86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Сэм Брукс цэвэр ялсан


92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Хейден Зилмер 0:11


97 кг: Өлзийсайханы Батзул - Кивен Гадсон 0:8


125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Тони Нельсон 0:9

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. mongol

    arai uma.hojigdsonuud ni bvgd 00duuldag. aayaya

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0