Бакугийн их дуулга тэмцээний сүүлийн өдрийн шилдэг 15 цэвэр ялалтын бичлэг

Сурталчилгаа
Бакугийн их дуулга тэмцээний сүүлийн өдрийн шилдэг 15 цэвэр ялалтын бичлэг

Манай сайт Бакугийн их дуулга тэмцээнийг гурван хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна медальт хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг түүвэрлэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. МУГТ Д.Амартүвшингийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ё.Басхүүгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг энд дарна уу. Мөн түүнчлэн тэмцээний өдөр бүрийн "Шилдэг 15 ИППОН" түүвэр бичлэгийг цувралаар толилуулж эхэлсэн билээ. Бакугийн их дуулга тэмцээний эхний өдрийн "Шилдэг 15 ИППОН" түүвэр бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хоёр дахь өдрийн "Шилдэг 15 ИППОН" түүвэр бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай дөрвөн бөх гурван жинд хүч үзэж дараах амжилтыг үзүүлсэн юм.

  • -90кг жинд Д.Сандуйжав хоёрдугаар тойрогт европ тивийн алт, хошой хүрэл медальт Шведийн хашир туршлагатай Н.Маркустай барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
  • +100кг жинд барилдаж буй Б.Тэмүүлэн мөн тэмцээнийг зохион байгуулагч Азербайжаны залуу бөх Ю.Имрантай барилдан торгуулиар цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Беларусын В.Александртай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  • -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч Т.Алиумартай барилдан торгуулиар цэвэр ялж хоёрдугаар тойрогт бага нас, өсвөр үе хоёр насны дэлхийн аварга Гүржийн шилдэг залуу бөх Б.Лашад ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  • -100кг жинд дэлхийн аваргын хүрэл, ази тивийн аварга, азийн наадмын хошой хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Н.Билаловтой барилдан цэвэр ялсан юм. Гуравдугаар тойрогт Австрийн залуу бөх Фара Ааронтой барилдан мөн цэвэр дарлаа. D хэсгийн аваргын төлөө Ирландын жүдоч Б.Флетчертэй барилдан мөн ЦЭВЭР ЯЛЛАА. Хагас шигшээд Нидерландын М.Коррелтэй барилдан харамсалтайгаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Азербайжаны К.Зелимтэй барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд манай бөх ялагдсанаар шагналт байранд орлоо. Л.Отгонбаатарын барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0