Бакугийн их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг 15 цэвэр савалт

Сурталчилгаа
Бакугийн их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг 15 цэвэр савалт

 

Манай сайт Бакугийн их дуулга тэмцээнийг гурван хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна медальт хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг түүвэрлэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. МУГТ Д.Амартүвшингийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ё.Басхүүгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг энд дарна уу. Мөн түүнчлэн өчигдөрөөс эхлэн тэмцээний өдөр бүрийн "Шилдэг 15 ИППОН" түүвэр бичлэгийг цувралаар толилуулж эхэлсэн билээ. Бакугийн их дуулга тэмцээний эхний өдрийн "Шилдэг 15 ИППОН" түүвэр бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг,-70кг жингийн барилдаанууд явагдсан ба энэ өдөр манай гурван бөх барилдаж дараах амжилтыг үзүүлсэн байна.  

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн эхний тойрогт Польшийн С.Дамиантай барилдан цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин хоёрдугаар тойрогт Н.Дагвасүрэн Украины бөх Х.Артёмд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Б.Батболд хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Тажикстаны бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. Гуравдугаар тойрогт Олимп, дэлхийн мөнгөн медальт алдарт Рустам Оружовтой барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч эхний тойрогт Румыны бөхийг цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Т.Жинтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Японы Мику Таширотой барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Польшийн Т.Каролинатай барилдаж торгуулиар ялсан. Ийнхүү Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Германы Т.Мартинатай барилдан ялагдал хүлээж шагналт байранд орсон. 

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0