Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

 

Өнөөдөр манай бөхчүүд дараах барилдаануудыг хийлээ.

  • -90кг жинд Д.Сандуйжав хоёрдугаар тойрогт европ тивийн алт, хошой хүрэл медальт Шведийн хашир туршлагатай Н.Маркустай гуравдугаар дэвжээнээ барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
  • +100кг жинд барилдаж буй Б.Тэмүүлэн мөн тэмцээнийг зохион байгуулагч Азербайжаны залуу бөх Ю.Имрантай барилдан торгуулиар цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Беларусын В.Александртай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч Т.Алиумартай барилдан торгуулиар цэвэр ялж хоёрдугаар тойрогт бага нас, өсвөр үе хоёр насны дэлхийн аварга Гүржийн шилдэг залуу бөх Б.Лашад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Л.Отгонбаатар дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

    • -100кг жинд дэлхийн аваргын хүрэл, ази тивийн аварга, азийн наадмын хошой хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Н.Билаловтой барилдан цэвэр ялсан юм. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
    • Гуравдугаар тойрогт Австрийн залуу бөх Фара Ааронтой барилдан мөн цэвэр дарлаа.

    • D хэсгийн аваргын төлөө Ирландын жүдоч Б.Флетчертэй барилдан мөн ЦЭВЭР ЯЛЛАА. 

 

  • Хагас шигшээд Нидерландын М.Коррелтэй барилдан харамсалтайгаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 21:00 цагт явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0