Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-28 өдрүүдэд БНХАУ-ын Шэньши мужийн төв Си-Ань хотод явагдлаа. Энэ удаагийн тивийн аваргад манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож хоёр мөнгө медаль, таван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа мэдээлэл болон барилдаануудын бичлэгийг нь түүвэрлэн хүргэж байгаа билээ.
- Эрэгтэйчүүдийн 97кг жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзулын бүх барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү.
- Эмэгтэйчүүдийн 59кг жинд мөнгөн медаль хүртсэн А.Батцэцэгийн барилдаануудын бичлэгийг энд дарж үзнэ үү.
Өнөөдөр бөх сонирхогчдодоо чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Залуучуудын ДАШТ-ий алт, Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдийн барилдаануудын бичлэгийг толилуулж байна.
С.Цэрэнчимэд гавьяатад жиндээ түрүүлэх боломж дүүрэн байсан бөгөөд 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга эзэн орны Рон Ниннингэд 3:4-өөр харамсалтай ялагдсан юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Жанда Поожаг 5:3-аар ялснаар таван жилийн дараа тивийн аваргаас гурав дахь хүрэл медалиа зүүсэн юм. Тэрбээр 2011 онд Ташкентэд, 2014 онд Астанад хүрэл медаль хүртэж байв.
Нийт бөх сонирхогчид энэ жингийн финалд Японы алдарт Каори Ичо болон МУГТ С.Цэрэнчимэд нарын барилдааныг харна хэмээн таамаглаж байлаа. Гэвч харамсалтай нь тэд хоёул хүрэл медаль хүртлээ.