Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-28 өдрүүдэд БНХАУ-ын Шэньши мужийн төв Си-Ань хотод явагдаж дууслаа. Энэ удаагийн тивийн аваргад манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож хоёр мөнгө медаль, таван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Манай медаль хүртсэн тамирчдын мэдээлэл болон эрэгтэйчүүдийн 97кг жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзулын бүх барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү.
Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн 59кг жинд мөнгөн медаль хүртсэн А.Батцэцэгийн барилдаануудын бичлэгийг түүвэрлэн толилуулж байна.
“Жакарта-2018” Азийн наадам болон 2018 оны Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг дараах барилдаануудыг хийж мөнгөн медалийн эзэн болсон юм.
- Шөвгийн наймд Вьетнамын Дао Ти Хуонийг оноогоор цэвэр (10:0) ялсан. /бичлэг нь техникийн шаардлага хангахааргүй байна/
- Хагас шигшээд 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манжу Кумариг 15:6-гаар ялсан.
- Шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Японы Юзүка Инагакитай хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.
А.Батцэцэг өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж энэ удаад тивийн аваргад үзүүрлэв.
Olimp.Orhoniig.demjii..tsaluusaa.Bohiin.holboonoos.shaardii.
Orhon.bednii.naidlag