Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-28 өдрүүдэд БНХАУ-ын Шэньши мужийн төв Си-Ань хотод явагдаж дууслаа. Энэ удаагийн тивийн аваргад манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож хоёр мөнгө медаль, таван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Үүнд:
- Эрэгтэйчүүдийн 97кг жинд ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль.
- 74кг жинд Б.Отгонбаяр хүрэл медаль
- 86 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн 59кг жинд А.Батцэцэг мөнгөн медаль
- 55кг жинд Б.Дөлгөөн хүрэл медаль
- 57кг жинд С.Цэрэнчимэд хүрэл медаль
- 65кг жинд З.Болортунгалаг хүрэл медаль тус тус авлаа.
Манай сайт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ба өнөөдрөөс эхлэн цуврал хэлбэрээр медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг хүргэх юм.
ОУХМ Ө.Батзул дараах барилдааныг хийж мөнгөн медаль хүртсэн байна:
- Шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор ялсан.
- Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан.
- Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна.
ямар сайхан мэдээ вэ? Чөлөөт бөхийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье