LIVE: Манай бөхчүүд хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
LIVE: Манай бөхчүүд хэсгийн аваргын төлөө барилдана

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялалт байгуулж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай барилдан ялагдлаа.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Маруса Стангертэй барилдан ялагдлаа. Өмнө нь хоёр жүдоч өнгөрөгч дэлхийн аваргаар учраа таарч манай бөх нэмэлт цагт ялж байлаа. 
  • МУГТ М.Уранцэцэг -52кг жингийн хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдан цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Английн Гилес Челситэй барилдан ялагдлаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн хоёрдугаар тойрогт Ё.Басхүү Тажикстаны Ёкубжон Бокиевтэй барилдан цэвэр ялж улмаар алдарт Ж.Зантариятай барилдан цэвэр яллаа.
  • Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Якуб Шамилов барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Английн Австралийн бөхийг торгуулиар цэвэр ялсан. 
  • Хэдхэн хоногийн өмнө Армийн спортын наадмаас хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдан цэвэр дарсан. Улмаар гуравдугаар тойрогт Английн Ашли Мкензиг яллаа. 

Яг одоо манай бөхчүүд хэсгийн аваргын төлөө барилдах ба Ё.Басхүү, Г.Хэрлэн нар гуравдугаар дэвжээнээ, Э.Ариунболд хоёрдугаар дэвжээнээ барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Erdenetsetseg

    Amjilt Bashuu

  2. Erdenetsetseg

    Amjilt

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0