Зургаа дахь удаагийн жүдо бөхийн Абу Даби их дуулга тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж 95 орны эрэгтэй 322, эмэгтэй 231, нийт 553 жүдоч хүч үзэхээр болсон байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
Энэ жинд манай хоёр бөх барилдах ба В хэсэгт Дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдах оноолттой байна. Харин С хэсэгт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай эхний тойрогт учраа таарлаа.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Энэ жинд манай хоёр бөх барилдах ба А хэсэгт хэдхэн хоногийн өмнө Цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдах юм. Харин D хэсэгт “Екатринбург-2019” их дуулгын аварга ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Энэ жинд мөн манай хоёр бөх барилдах ба С хэсэгт “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөсөн байна. Түүний хэсэгт дэлхийн шилдгүүд болох Ж.Зантария, Ан Баул, В.Шмайлов нарын шилдгүүд орсон байна. D хэсгийг “Мастерс” тэмцээний аварга Г.Хэрлэн тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх ба та тэмцээний хуваарьтай танилцахыг хүсвэл энд дарна уу.
өнөөдрийн сугалаа боломжийн санагдлаа.учраа бүгдийг л үнэлэх нь чухал.мэхийг барилдаан зогсоотол нь үргэлжлүүлэх нь чухал даа
Уранцэцэгийг сайн барилдана гэдэгт итгэл төгс байна Монгол улсийхаа төрийн далбааг АбуДабигийн хөх тэгэрт мандуулж Монгол зон олноо баярлуулахыг хүсье Амжилт хүсье