LIVE: Жүдо бөхийн "Абу Даби их дуулга": М.Уранцэцэг аварга яг одоо барилдана

Сурталчилгаа
LIVE: Жүдо бөхийн "Абу Даби их дуулга": М.Уранцэцэг аварга яг одоо барилдана

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Якуб Шамилов барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа.
  • Хэдхэн хоногийн өмнө Армийн спортын наадмаас хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдан цэвэр дарлаа.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялалт байгуулж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай барилдан ялагдлаа.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Маруса Стангертэй барилдан ялагдлаа. Өмнө нь хоёр жүдоч өнгөрөгч дэлхийн аваргаар учраа таарч манай бөх нэмэлт цагт ялж байлаа.  

МУГТ М.Уранцэцэг -52кг жингийн хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдан цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт яг одоо Английн Гилес Челситэй барилдана. Англи жүдочийн хувьд өнгөрсөн оны Абу Дабигийн их дуулгаар -52кг жинд хүрэл медаль хүртэж байсан юм. /нэгдүгээр дэвжээнээ/

Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн хоёрдугаар тойрогт Ё.Басхүү Тажикстаны Ёкубжон Бокиевтэй барилдан цэвэр ялсан бол яг одоо гуравдугаар дэвжээнээ алдарт Ж.Зантариятай барилдана.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0