Философич Б.Батчулуун: Нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг 2000 оноос хойш өгөх тун дургүй болсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Философич Б.Батчулуун: Нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг 2000 оноос хойш өгөх тун дургүй болсон

Монголд татвар төлдөггүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй хүн хараахан байхгүй байх. Бизнесмэнүүдэд ийм боломж байх боловч, тэр тэднийг үүргээ биелүүлэхийг шахдаг. Гэтэл төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг маань дампуурч буй банк руу хийчихсэн байх юм. Хакухо аваргыг иргэншлээ солилоо гэх мөртлөө залуусын дийлэнх нь гадаад руу гарч сурах, дүрвэх сонирхолтойг судалгаа харуулж ч байх шиг.  

 

 Иймд энэ удаагийн LiveTalk буланд либертари үзэлтэн, философич Б.Батчулуунтай яриа өрнүүллээ. 

Минийхээр тэрбээр энэ үзэлд хамгийн ойр амьдарч байгаа хүн юм. 

Нэг талаар атаархмаар, нөгөө талаар үлгэр авмаар.

 

 

 

 

Иргэд жил бүр мөнгөө алдсаны баярыг тэмдэглэдэг

-Та тавтай сайхан хаваржиж байна уу?

-Сайхан л хаваржиж байна. Тавтай сайхан биз дээ?

-Тавтай сайхан. Таны баримталж, суртачилдаг либертари үзлийн тань талаар ярилцах гэсэн юм аа.

-Болж байна, би ч либертари үзлийг суртачлах бололцоог алдахгүйг л хичээдэг хүн.

-Либертари үзлийг төрийн эсрэг үзэл хэмээн ойлгож болох уу?

-Болно, .

-Та тэтгэвэр авч байна уу?

-2000 он буюу либертари үзэлтэй болохоосоо өмнө улсад ажиллаж байсан, 2000 оноос хойш ч татвараар их мөнгө төрд өгч байсан. Тэрнээсээ одоо сар бүр жаахан жаахнаар буцаан авч байна даа.

-Хэзээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөхөө больсон бэ?

-. Өөрөөр хэлбэл, Батчулуун надад учирсан гарзыг бусадтай нь хамтран арилгуулж байна. Ийм зүйлийг иргэд өөрсдөө хамтраад хийчихэж болно шүү дээ. Гэтэл төрийнхөн энэ даатгалыг чинь бид эзэмшиж байя гэдэг. Тэгсэн атлаа төр даатгалыг минь авахдаа амласан үүргээ биелүүлэхгүй байна шүү дээ. “Хуримтлагдсан даатгалын санг төрийнхөн аваад ашиглачихлаа”, “Төсвийн цоорхойг нөхөхөд хэрэглэлээ”, хэдэн жилийн өмнө “Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс асар их мөнгийг тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга эмэгтэй ашиглачихлаа” гэсэн шуугиан гарч байсныг та нар сонсоо л байлгүй. Иймэрхүү жишээ даанч олон доо. Нийгмийн, эрүүл мэндийн, автын гээд ямар ч даатгал сайн дурын байх ёстой. Гэтэл хүмүүсийн өөрсдөдөө тохиолдсон хохирлыг даван туулахын тулд цуглуулсан тэр мөнгөнөөс сааж байхын тулд даатгалын санг төрийнхөн мэдэлдээ байлгадаг.

-101 тэрбум төгрөгтэй Нийгмийн даатгалын сан “Капитал” банктай хамт дампуурсан үйл явдал энэ мөчид тохиолдож байна.  Тиймээс тантай зарим талаар санал нэгдээд байна л даа?

-Даатгалын аливаа хэлбэрийг төлөхгүй байна гэдэг хүнд өөрт нь асар их хариуцлага ногдуулдаг гэдгийг бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй байна гэдэг нь өвдвөл бүх зардлаа өөрөө төлнө гэсэн үг шүү дээ. Архи, тамхины хэрэгцээгээ өөрөө зохицуулах шаардлага тулгарна. Төрөөс хараат бус амьдрахаар шийдсэн бол хүн өөрөө хариуцлагатай, хүчтэй байх ёстой. Эрх чөлөө гэдэг тэр чигээрээ хариуцлага юм.

Татварын хувьд бол хэн нэгний хөлс хүч, цаг хугацаагаа зарж байж олсон орлогоос хуулийн болон физик хүч хэрэглэн авах эрхтэй хувь хүн болон байгууллага байх ёсгүй гэж бид үздэг. Татвар гэдэг бол торгуультай адил зүйл. Чамайг буруу юм хийвэл мөнгөөр торгодог. Татвар яг үүнтэй адил мөнгөө эргэж олдохгүйгээр алдаж байна. Тиймээс бид “Торгууль гэдэг бол буруу зүйл хийсний төлөө төлж буй татвар, татвар гэдэг бол зөв зүйл хийсний төлөө төлж буй торгууль” гэж нэрлэдэг. Тэгээд ч төрийнхөн татвар авахдаа хэлж байсан зүйлээ биелүүлдэггүй, татварын мөнгөнөөс өөрсдийн цалин, хангамжинд асар ихийг зарцуулдаг. Тиймээс бид төр болон татварын тухай “ шүү дээ.

Ер нь Барууны хөгжсөн орны ухамсартай иргэд Тах Freedom Day (Татвараас Чөлөөгдсөн Өдөр) гэдгийг тэмдэглэдэг бол манайд эсрэгээрээ 5-р сарын хоёр дахь 7 хоногийг Татвар Төлөгчдийн Өдөр гэж тэмдэглэдэг. Хүмүүсийн харанхуй байдлыг далимдуулж, элэг барьж байгаа хэрэг. Иргэд мөнгөө алдсаны баяр тэмдэглэх болж байна шүү дээ.    

-Хүн хөгширнө. Бодгаль хөгширнө. Тэтгэврийн хэд л аминд орно доо?  

-Тийм. Хүн бүрийг албадахгүй. Манайхан хэдэн төгрөгтэй болохоороо том том машин аваад уначих юм. Давхиад байх газар байхгүй юм чинь Улаанбаатарт  жижиг тэрэг хангалттай. Мөнгөө хадгалах хэрэгтэй. Либертари үзэлтнүүдийн хэлдгээр “saving буюу хуримтлал ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг”. Хуримтлалыг төгрөгөөр бус, доллар болгож байгаад хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголбанк төгрөгийг “барлаж” өгдөг. Вагон, вагоноор нь оруулж ирдэг гэж байгаа шүү дээ.

 

Сүйрч байгаа бол нийгэм илүүдэл ачаагаа хаяж байна гэсэн үг

-Төр юу ч хийхгүй байна гэдэг дээр та юу гэж боддог вэ?

-Харин бид болохоор төрийг юм хийнэ гээд битгий ухасхийгээсэй гэж боддог.

-Юу гэсэн үг вэ?

-“Дефакто” Жаргалсайхантай ярилцлагад орж байх үед мань хүн “Төр юм хийхгүй юмаа?” гэж хэлнэ лээ. . Жишээ нь, тэдний санаачилсан ЖДҮ-г дэмжих сан бол сайн зүйл, гэтэл цаад санаа нь юу байв? Өөрсдөдөө яаж унагахаа тооцоолсон эд байсан байна шүү дээ. Шаазан эдлэлийн дэлгүүрт орсон зааныг аль болох бага хөдлөөсэй гэж залбирч байх хэрэгтэй. Тэгэхээр хорлон сүйтгэснийх нь төлөө өндөр цалин, хангамж өгч байхаар зүгээр сууж байсных нь төлөө өгсөн нь дээр.

Уг нь аливаа зүйл гадны нөлөөгүй, хар аяндаа цэгцэрвэл маш бат бэх, зөв байдлаар эмх журмандаа ордог. Либертари үзэлтнүүдийн яриад байдаг “Laissez nous faire!” (Хөндлөнгөөс бүү оролц!), “Spontaneous order” (Аяндаа тогтсон эмх цэгц) гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Бид мөн ч олон жил, олон удаа энэ тухай ярьж байна даа. Хүмүүсийн ухаарал дандаа хожимдох юм. Оюун ухаанаараа ойлгочихож болох зүйлийг заавал бие махбодиороо амсаж байж ойлгохчоо аядах юм. 

-Тэгвэл ерөөсөө төргүй байвал яасан юм. Төр гэдэг огт хэрэггүй зүйл юм уу?

-Намайг либертари үзлийн тухай ярихаар “Монголын төрийг хүчгүйдүүлэх гэж байна” гэдэг. Би Монголын төрийг хүчгүйдүүлээд яах юм билээ! Энэ либертари үзлийг чинь Монгол гэдэг улсыг мэддэг ч үгүй гадны том том авторууд өөрсдийнхөө төрийг харж байгаад гаргаж ирсэн юм шүү дээ. Гэтэл тэдний харж байсан АНУ, Герман, Франц, Холландын төр нь Монголын төрийг бодвол хамаагүй цэвэр, ёс суртахуунтай төр юм шүү дээ. Тэгээд бод доо.

Төр ерөөсөө хэрэггүй юм уу гэж чи асуулаа. Хэрэг болдог үе байдаг л байх. Гэхдээ хэнд хэрэгтэй вэ? Хөдөө аж ахуйн яам хамгийн муу малчин, тариаланчдад хэрэгтэй, Боловсролын Яам хамгийн муу багшид хэрэгтэй, Эрүүл мэндийн Яам хамгийн муу эмчид их хэрэг болдог. Чадалтай, бусдын тусламжгүйгээр ажил, амьдралаа аваад явчихдаг малчин, тариаланч, багш, эмч нар бол тэр яамдууд байсан байгаагүй малаа маллаад, тариагаа тариад, заах ёстой зүйлээ заагаад, эмчлэх ёстой өвчтөнөө эмчлээд явчихаж чадна. Тэгэхээр төр протекционизм буюу төрийн ивээлд орох дуртай хамгийн залхуу, арчаагүй, ажилдаа эзэн болоогүй хүмүүст хамгийн их хэрэг болдог зүйл.

-“Алтан тариа”-ны П.Цэнгүүнийг би бас жишээ болгож хардаг. Монголдоо үлгэр болохуйц либертари үзэлтэн юм болов уу гэж боддог?

-Монголын зарим бизнесмэнүүд золигийн замаар ашиг хонжоо олж байна. Харин Цэнгүүн тэдний дэргэд илүү эрүүл саруулаар бизнесээ явуулаад байх шиг байдаг. Мэдээж энэ хүнтэй үзэл бодол ойролцоо ч зөрөлдөх юм зөндөө гардаг. .

-“Алтан тариа” лав тогтворжуулах хөтөлбөрт хамрагддаггүй, төрөөс асар их мөнгө өгөхөд эсэргүүцээд авдаггүй?

-Үзэлдээ үнэнч байгаагийн шинж шүү дээ. Төрийн дэмжлэгээр бизнес хийнэ гэж юу байх вэ дээ. Төрийн дэмжлэгээр бизнес хийж байгаа бол төрийн юу хий гэснийг хийхээс өөр аргагүй болно. Үүнийг чинь протекционизм гээд байгаа юм шүү дээ. “Зах зээлийн жамаар бүх зүйл явагдах ёстой. Сүйрэх ёстой нь сүйрч, дампуурах ёстой нь дампуурах л ёстой. Сүйрэх нь зах зээлд хэвийн үзэгдэл”. . “Сүйрүүлэн бүтээх” гэж либертари үзэлтэн, эдийн засгийн австри сургуулийн төлөөлөгч Шүмпитэрийн гаргасан нэр томъёо байдаг. Зах зээлийн хууль ерөөсөө ийм юм. Харин төрийн хувьд өөрийгөө хэрэгтэй зүйл мэтээр харуулахын тулд нийгэмд социалист маягийн аж ахуйн нэгжүүд, ядуу хүмүүс олон байгаасай гэж хүсдэг.

-“Үнэ чөлөөл” номонд төр өмчтэй байх ёстой юм уу гэсэн асуудлыг маш тод дэвшүүлсэн байсан? Гэтэл зарим хүн шатахуун, үр тариа зэрэг стратегийн бүтээгдэхүүнд онцгой анхаарах ёстой гэдэг?

-Төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газарт л хэрэггүй зүйлийг шахах явдал чөлөөтэй байдаг. Тэр үйлдвэр, аж ахуйн газар хувийнх байсан бол эзэн нь хэзээ ч тэр ашиггүй зүйлийг авахгүй. . Ер нь эцсийн эцэст төрийн өмч гэсэн зүйлээс дарга нар л хамгийн их хождог. Тиймээс хувьчлах хэрэгтэй. Харин хувьчлал зөв, шударга явагдах ёстой. Тэр үйлдвэр, аж ахуйн газар хэн нэг дарга эсвэл намын өмч болох ёсгүй. Хувийн компани бол нийгэмд юу хэрэгтэй байна, түүнийг өгөхийн төлөө явдаг. Төрд бол тийм зан чанар байдаггүй. Бид хоёр либертари үзлийг эдийн засгийн талаас нь голчлон яриад байнаа даа.

 

Монголд шударга өрсөлдөөнийг “үгүй хийхэд” их хувь нэмэр оруулж буй хүмүүс бол Увс аймгийнхан

-Тэгвэл хувь хүний эрх чөлөөний утгаар ярилцая. Үр, хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ? “Монголд амьдрах хэрэггүй” гэдэг гэсэн?

. АН, МАН-ын улс төрчид Монголд кронизмыг маш амжилттай хөгжүүлж байна.

-Юу гэсэн үг юм бэ?

-Либертари зохиолуудад сүүлийн үед крони капитализм (crony capitalism) гэсэн энэ нэр томъёог их хэрэглэх болсон. Миний хувьд энэ нэр томъёог контекстээс нь хамааруулаад “жалга довны капитализм”, “нутаг нугын капитализм”, “танил талын капитализм”, “арын хаалганы капитализм” гээд янз бүрээр орчуулдаг.

-Тэгээд?

-Ийм нийгэмд “justice”-ийн дагуу буюу “зүй ёсоороо, жам ёсоороо явагддаг зүйл” гэж үгүй болдог. Капитализмын амин сүнс бол шударга өрсөлдөөн. Хэзээ ч ажлаа бүтээхийн тулд танил талаа харахгүй. Зүй ёсны нийгэм гэдэг бол хүнд хэрэгтэй зүйл ялгаран гарч ирдэг нийгэм. Гэтэл Монгол огт өөр замаар яваад байна шүү дээ.

Охин, хүү хоёрынхоо хувьд “ингэж хүмүүжүүлье, тэгэж хүмүүжүүлье” гэж бодож явсангүй. Гэхдээ миний амьдрал, байгаа байдал хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлдөг л байх. Манай хүүхдүүд миний энэ байдлыг “энэ бол аавын л үзэл бодол, аав маань байгаагаараа байгаа нь энэ” гэж хүлээж авсан. Тэдний хувьд миний ярьж байгаа зүйл бол энгийн зүйл. Тиймээс бие даах хандлагатай болдог юм билээ. .

-Танай хүүхдүүд хаана, юу хийцгээж байна?

-Том охин маань гадаадад олон улсын компанид, хүү маань Монголд гадны компанид ажиллаж байна. Охин маань гадны иргэн болсон. Өөрийнх нь шийд. Би хэдийгээр аав нь гэлээ ч тийм зүйлд оролцдоггүй. Тийм хувийн зүйлд нь оролцвол хүүхдүүд маань тун гайхаж хүлээж авах байх, “Энэ аав юу болчихоо вэ, яаж байгаа юм бол” гэж. Хүүхдүүддээ “. Алдаа нь ч, амжилт нь ч тэр хүнийх. Би эцгийн үүргээ биелүүлсэн, чи ч үр хүүхдүүдийнхээ хувьд эцгийн үүргээ биелүүлээрэй л гэдэг. “Миний хувь тавилангийн хөлөг онгоцны ахмад нь би өөрөө юм” хэмээн либертари үзэл сургадаг. Манайд энэ бүхэн хачин сонсогдож болох авч Баруунд бол энгийн үзэл. Гэхдээ монголчууд ч бас иргэншиж л байна.

-Либертари үзлийн дууч нь зохиолч Айн Рэнд. Олон ч роман нь монгол хэлнээ орчуулагдсан. Жишээ нь, “Эх сурвалж” романы баатар Роарк шударга байснаараа эцэст нь хождог, гэтэл амьдрал дээр хожихгүй байна шүү дээ?

-Монголд шударга байснаар хожихгүй байна гэдэг үнэн. Харин ч эсрэгээрээ хожихгүйгээр үл барам хохирч байна. Зовлонтой нийгэм, хачирхалтай үндэстэн шүү дээ, манайхан чинь. Энэ байдал нь хүмүүсийг маш их эвдэж байна. Бүх хүн, тэр тусмаа сургуулийн хүүхдүүд хүртэл “олигтой амьдаръя гэвэл аль болох шударга бус бай, шударгаар амьдарвал хохирно” гэсэн итгэл үнэмшилтэй болж байгааг судалгаа харуулсан гээд нэг хэсэг шуугилаа. Гэтэл бас үндэстэн, ястнуудын онцлог гэж байх юм. . Оюутан байлаа, энд тэнд нэлээд ажиллалаа, тэгээд хамт байсан хүмүүсээ ажиглаад бодоод байхад Увсынхан нутгархана гэж тоймгүй хүмүүс санагддаг. Нутаг нугын хүмүүсээ их өргөж дэмждэг. . Хэрэглэгчээ татахын тулд үнэ, чанар, үйлчилгээ гээд бүх зүйлээрээ өрсөлдөнө, үүнээс нь хэрэглэгч хождог. Монголд шударга өрсөлдөөн байхгүй, бүх юм танил тал, арга залиар явагддаг учраас хөгжихгүй байгаа юм.

. Англи, япон, швед хэлийг яриа болон бичгийн түвшинд чөлөөтэй эзэмшсэн, хүмүүнлэгийн ухаанаар бакалавр, магистраа Токиогийн Гадаад судлалын Их сургуульд хийсэн, инженерийн боловсролоо Шведийн Юфсаллагийн Их сургуулиас авсан, одоо Шведдээ олон улсын компанид инженерээр ажиллаж энэ хүн тэнд хэчнээн амжилттай явж байгаа ч Монголдоо ирэх юм бол хэн ч биш болно. Хэн нэг дарга юм уу, мөнгөтэй хүний хүүхэд түүний байранд амархаан оччихно. ”. Тэгээд байгаа царай нь энэ.

-Швед дэх монголчуудын холбоо нэлээд идэвхтэй үл ажиллагаа явуулдаг даа. Охин чинь тэнд идэвхтэй оролцдог уу?

-Охин маань тэр эвсэл, холбооноос хол байдаг байх аа, мэдэхгүй юм. Аливаа коллективист үзэгдэл хувь хүний бие даасан байдлыг их алдагдуулдаг шүү дээ. Үнэхээр боловсролтой, юм хийж сурсан юм бол ямар ч хөгжилтэй улс-оронд биеэ даан байр сууриа олж болно. Амжилттай яваа хүн гэдэг тухайн нийгэмдээ ашгаа өгч буй хүнийг хэлнэ. Нэгэнт тэр нийгэмд ашгаа өгч байгаа бол тэндээ газардана гэж бараг байхгүй л дээ.

Монголд амьдарч байгаа хүмүүс бол улс төрчдийн идэж ууж байгааг цаагуураа зөвшөөрч байгаа хүмүүс юм

-Яг одоо Хакухо Даваажаргалыг Японы иргэн болох гэлээ гэж социалаар мөн их шуугиж байнаа?

-“Хүний эрх”, “сонгох эрх чөлөө” (free to choose) гэсэн үгсийн утгыг маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс биш АН-д байсан Лу.Болд шиг “давхар иргэншлийг хориглох хэрэгтэй”, АН-ын гишүүн, одоогийн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж шиг “гадаадад олон жил байсан иргэнд хүнд суртал гаргахад яадаг юм” гэсэн юм яриад байвал ямар шүү түвшинд боловсорсон стэйтист болохоо харуулж буй хэрэг.

Даваажаргалын хувьд Японд очоод өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон хүн. . Тэнд “зөв” хүмүүсийн дунд амьдаръя гэж байгааг нь би л лав ойлгож байна. 

-Бүгд гадаадад гараад явчихалтай биш, Монголдоо амьдрах хүсэлтэй хүмүүс байлгүй яахав. Тийм биз дээ?

-Тийм л дээ. Free to choose шүү дээ. Хаана ч очоод амьдрах боломжтой байхад эндээ амьдраад байна гэдэг бол “tacit consent”-оо өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, “дуугүй зөвшөөрлөө” өгчихөж байна. Зөвшөөрч байна гэж улайм цайм хэлэхгүй ч, улс төрчдийн идэж ууж байгааг цаагуураа зөвшөөрч байна гэсэн үг. Харин гадагшаа гараад явна гэдэг бол нэгд, өөрийгөө үнэлж байна. Хоёрт, боловсон бослого гаргаж, соёлтойгоор эсэргүүцэж байна. Харин ийм чөлөөт нөхцөлд гадаадад амьдарч чадахгүй байгаа бол өөрөөсөө болж байна.

Манайх капиталист нийгэм рүү нэг л орж өгөхгүй байна. Зах зээлийн нийгэм бол маш шударга зарчимтай нийгэм. .

-Та эхнэртэйгээ жилд нэг удаа гадаадад явдаг гэж нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан?

-Тийм ээ, одоо ч гадагшаа явдаггүй хүмүүс гэж хаа байх вэ, хүний болон өөрийн мөнгөөр их явдаг болж.

Эхнэр бид хоёр хуримтлуулсан мөнгөнөөсөө илүүчилж байгаад лав жилд 2-3 удаа явчихаад байгаа. Бид хоёр саявтар Шенгенийн виз гаргуулсан. Охин дээрээ очоод, цааш Норвеги орно. Манайхан Норвегийг их үлгэр авч ярьдаг шүү дээ, үзье.

-Нэг аймгийн дарга ажлаа аваад бараг 20 удаа гадагшаа явсан байдаг. Төрийн мөнгө ёо гэхгүй юм даа?

-. Тэгээд их хөгжилтэй, цаадуул чинь дандаа протоколтой явдаг тул тухайн улс орондоо чөлөөтэй яваад юм үзчихэж чадахгүй, буудлаасаа гарахаараа төөрчих гээд байдаг, Их сургууль, музейгээр орно гэж байхгүй, улс-орон, хүн ардынх нь соёл, түүх, зан заншилтай танилцаж чаддаггүй хүмүүс шүү дээ. ЭСЯ-ныхныг царайчилж байж нэг хүн дагаж гараад ганц, хоёр дэлгүүрээр ороод ирдэг шиг байгаа юм. 

-Та хэзээ Швед, Норвеги явах вэ?

-Улаанбаатарт олон улсын либертари үзэлтнүүдийн хурал 6-р сард болох юм. Одоогоор 20 гаран орны либертари үзэлтнүүд ирэхээ лав мэдэгдээд байна гэсэн. Дөхөөд ирэхээр нэмэгдээд 30-аад орны төлөөлөгч оролцох байлгүй. Би 2005 бил үү 2006 онд Прагад болсон энэ хуралд “Алтан тариа” компанийн дэмжлэгээр оролцож байсан. Харин одоо Улаанбаатарын энэ хуралд илтгэл тавих үүрэг хүлээсэн, тэгэхээр хурлаа өнгөрөөчихөөд л явна даа. Одоо ч амар болж, бүх юм онлайнаар, онгоцны билет, буудал, энэ тэр захиалчихдаг. Жин тан болчихоод байгаа.

Электорат хөдөлгөөнийнхнийг харвал АН эсвэл МАХН-ыг дагаад намирч байсан улаан, хөх тугнууд

-Электорат хөдөлгөөнтэй нийлье гэж бодож байна уу?

-. Тэргүүн нь МҮХАҮТ-ын анхны Ерөнхийлөгч байсан С.Дэмбэрэл. Тэгээд хожим Ерөнхий сайд болсон Сү.Батболд, Хууль зүй, Дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил гээд хүмүүс байсан санагдана. 2000 он гаруут хурлаа хийхэд ирдэг байсан хүмүүс цөөрөөд л байсан. Гэтэл энэ Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар “Нам бусчуудын хөдөлгөөн”-д явахын зэрэгцээ цаагуураа Н.Энхбаяртай нийлээд яваад байсан юм билээ. .

-Электорат хөдөлгөөн таны тэр үеэс ялгаатай нь өөрсдөө нэр дэвшихгүй юм билээ?

-Аливаа сонгууль гэдэг бол төрийг байгуулах процесс шүү дээ. Либертари үзэлтэй хүний хувьд төрийг босголцоход оролцоно гэж юу байхав.

Ер нь сонгуульд саналаа өгч буй хүн сонгуулиар гарсан үр дүнг хүлээн зөвшөөрнө хэмээн “tacit consent”-оо өгчихөж байгаа хэрэг. Гэтэл өөрсдөө сонгуульд орж төрөө босголчихоод сүүлд нь “эд нар ийм, тийм” гэж гоншигнох үзэгдэл их гарах юм. Үнэндээ тэр хүмүүсийг өөрсдөө л гаргаж ирсэн шүү дээ. Харин л дээ.

Сайтууд дээр гарсан Электорат хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн зургийг харсан. Биднийг “Нам бусчуудын хөдөлгөөнийг” байгуулж байх үед энэ хүмүүс бүгд л АН эсвэл МАХН-ыг дагаад намирч байсан улаан, хөх тугнууд байна лээ. Одоо намдаа гомдсон юм уу, хаашаа юм.

Тэр хэд хамаг зөв хүмүүсийг цуглуулаад учиргүй гоё төрийг байгуулчих юм байлгүй. Муу муухай хүмүүс оччихсон учраас төрийг нь муухай харагдуулаад байгаа юм байх. Гоё хүмүүс очихоор “гоё”, зөв хүмүүс очихоор “зөв төр” бий болчих юм ярих юм. Төр угаасаа “ливайфан” мөн чанартай зүйл гэдгийг ойлгохгүй л байна даа. Олон юм яриад яахав, энд либертари үзэлтнүүд дуу алдан зөвшөөрдөг, Швейцарийн соёлын түүхч Я.Буркхард, Английн түүхч, Лорд хэргэмтэн Актон хоёрын хэлсэн дараах үгсийг ишилье. Өөр юу хэлэх вэ. “Засаг гэдэг бол өөрт нь хэн байгаагаас үл хамаараад нүгэлт зүйл. Засаг өөртөө очсон хэнийг ч байсан эвдэн завхруулж, хээл хахуулийн замаар явахаас өөр аргагүй болгодог”, “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг”.

-Манай улс яагаад ийм хямралт байдал оров. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Олон л юм хэлж болох байх. Үндсэн хуульд засаж залруулах шаардлагатай зүйл их байна, намуудын төлөвшил удаан байна, улс төрчдийн боловсрол, ёс суртахуун доогуур байна гээд. Гэхдээ энэ бүхний цаана нуугдмал, эцсийн, үндсэн шалтгаан бол “монголчууд өөрсдөө” байгаа юм. энэ бүх байдал нь өнөөгийн бодит байдлыг бий болгож байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

СЭТГҮҮЛЧ Д.АМАРТҮВШИН