"Токио 2020" Олимпийн их наадам болоход 140 хоног үлдлээ.
Манай сайт жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
- Дотоодын өрсөлдөөн ид явагдаж буй эрэгтэйчүүдийн -81 кг жингийн нэр дэвшигчдийг ЭНД дарж үзнэ үү.
- Эрэгтэйчүүдийн -60 кг жинд дэлхийн чансаагаар өрсөлдөж буй гурван бөхийн харьцуулалтыг ЭНД дарж үзнэ үү.
- Эрэгтэйчүүдийн -66 кг жинд дэлхийн чансаагаар өрсөлдөж буй гурван бөхийн харьцуулалтыг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -73 кг жин:
Энэ жинд Монгол улсыг төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай дараах хоёр бөх байна.
- Ц.Цогтбаатар - 23 нас /дэлхийн чансааны 12-д эрэмбэлэгдэж буй/
- Г.Одбаяр - 30 нас /дэлхийн чансааны 21-д эрэмбэлэгдэж буй/
Тэдний хэн хэн нь олимпийн их наадмын дэвжээнд зодоглож үзсэн туршлагатай. Г.Одбаярын хувьд Рио-2016 олимпийн их наадамд өөрийн үндсэн жин болох -73 кг жиндээ зодоглосон бол Ц.Цогтбаатарын хувьд 19 насандаа Риогийн олимпод -60 кг жинд зодоглосон байдаг.
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар өнгөрсөн онд найман тэмцээнд зодоглож Ази тивийн анхны түрүүгээ хүртэхээс гадна Парисын их дуулгаас мөнгөн медаль хүртээд байгаа. Он гарсаар Парис, Дюселдорфийн хоёр их дуулга тэмцээнд зодоглон хос хүрэл медаль хүртээд байна. Тэрээр "Токио 2020" олимпийн их наадам хүртэл Мастерс, Екартеринбург, Бакугийн их дуулга тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн дөрвөн тэмцээнд зодоглох төлөвлөгөөтэй байна.
Харин дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаярын хувьд өнгөрсөн жил 10 тэмцээнд зодоглон "бага дэлхийн аварга" хэмээн нэрийддэг Осакагийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна. Тэрээр "Токио 2020" олимпийн их наадам хүртэл Мастерс, Екартеринбург, Бакугийн их дуулга тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Анталя, Тбилисийн гранпри гэсэн зургаан тэмцээнд зодоглох төлөвлөгөөтэй байна.
Тэд дэлхийн дэвжээнээ хоорондоо таарч байгаагүй ба хэн хэн нь жингийнхээ шилдгүүдийг өвдөг сөхрүүлдэг жиндээ хүчтэй өрсөлдөгчид юм.
73 Tsogtbaatar