Олимпийн их наадам болоход 142 өдөр үлдлээ.
Манай сайт жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
- Дотоодын өрсөлдөөн ид явагдаж буй эрэгтэйчүүдийн -81 кг жингийн нэр дэвшигчдийг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -60 кг жин:
Энэ жинд Монгол улсыг төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай дараах гурван бөх байна.
- МУГТ Д.Амартүвшин - 32 нас /дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй/
- МУГТ Г.Болдбаатар - 33 нас /дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй/
- Л.Өнөбод - 22 нас /дэлхийн чансааны 25-д эрэмбэлэгдэж буй/
Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшингийн хувьд энэ жинд манай бөхчүүдээс хамгийн өндөр чансаатай яваа ба олимпийн наадам хүртэл Мастерс, Екартеринбург, Бакугийн их дуулга тэмцээн, Анталя, Тбилсийн гран при, Ази, номхон далайн орнуудын АШТ-д оролцох юм.
Харин дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатарын хувьд хамгийн сүүлд Дюселдорфын их дуулгад зодоглосноосоо хойш одоогоор ямар нэгэн тэмцээнд оролцох мэдүүлгээ илгээгээгүй байна.
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт залуу тамирчин Л.Өнөболдын хувьд олимпийн наадам хүртэл Мастерс, Екартеринбург, Бакугийн их дуулга тэмцээн, Анталя, Тбилсийн гран при тэмцээнүүдэд оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Д.Амартүвшин Г.Болдбаатар нар дэлхийн дэвжээнээ хоорондоо найман удаа учраа таарч байсан ба Д.Амартүвшин зургаан удаад нь ялж байсан юм.