Олимпийн их наадам болоход 143 өдөр үлдээд байна.
Хэдхэн хоногийн өмнө Япон улс жүдо бөхийн төрлөөр Олимпийн их наадамд оролцох бүрэлдэхүүнээ зарласан бол манай улс баг бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байгаа.
Манай сайт цувралаар жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай бөхчүүдээ танилцуулж байна. Өнөөдөр дотоодын өрсөлдөөн ид явагдаж буй эрэгтэйчүүдийн -81 кг жингийн нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг жин:
Энэ жинд Монгол улсыг төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай дараах гурван бөх байна.
- Сайед Моллай - 28 нас /дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй/ 28 нас
- Отгонбаатарын Ууганбаатар - 32 нас /дэлхийн чансааны 23-т эрэмбэлэгдэж буй/
- Нямсүрэнгийн Дагвасүрэн - 30 нас /дэлхийн чансааны 35-т эрэмбэлэгдэж буй/
Хэн хэнийх нь насыг харвал Токиогийн олимп тэдний хувьд хамгийн сүүлийн боломж юм. С.Моллай, О.Ууганбаатар нар Рио-2016 олимпийн наадамд тэд нэг хэсэгт таарсан ч хоорондоо барилдаж амжаагүй юм.
С.Моллай аваргын хувьд олимп хүртэл Мастерс, Екатеринбург, Бакугийн их дуулга, Анталягийн гранпри, Улаанбаатар хотод зохион байгуулагдах Ази, номхон далайн орнуудыг аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Харин О.Ууганбаатар Мастерс, Бакугийн их дуулга, Тбилисийн гранприд оролцох бол Н.Дагвасүрэн Екатеринбургийн их дуулга, Тбилис, Анталягийн гранприд оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Тэрээр өөрийн жингийн О.Ууганбаатартай гурван удаа учраа тааран барилдахдаа гурван удаа ялаад байгаа. Хамгийн сүүлд Хөххотын гранпри тэмцээнд тэд хагас шигшээд учраа таарсан барилдааны бичлэгийг толилуулж байна.
Харин С.Моллай аварга Н.Дагвасүрэнтэй дөрвөн удаа таарч гурав ялж, нэг ялагдаад байгаа юм. Тэд хамгийн сүүлд 2017 оны Абу Дабыгийн их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна.
Сонирхуулахад С.Моллай аварга -73 кг жинд барилдаж байхдаа олимп, дэлхийн хүрэл медальт Н.Сайнжаргалд 2011, 2013 онд хоёр удаа таарч барилдахдаа ялагдаж байсан бол 2014 онд хөдөлмөрийн баатар МУГТ Х.Цагаанбаатар аваргад Улаанбаатарын их дуулга тэмцээнд ялагдаж байсан түүхтэй.
Сайнжаргал гэж жүдоч байхгүй шүү. С.Ням-Очирыг андуурсан бололтой. Засаарай.
Монгол бөх чадна
Монгол хүн
Монгол бөхчүүд чадна
Mongol hun bh ectoi
нгѳ 2 явцгүйшдээ сүүлийн хдэн тэмцээнд баахан хусуулсан. моллай яалт ч үгүй илүү байнадаг
mollaiy deeree. Id shataj baigaa
C.Mollaig yavuulsan n deer. Barildaani aguulga ch ter, daichin chanaraar ch iluu shuu