Бөхийн төрлүүдийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод албан ёсоор эхэлж байна. Азийн АШТ нэг өдрийн форматаар болж байгаа бөгөөд өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр эхэлж байна.
Өнөөдөр манай бөхчүүдээс дараах бөхчүүд барилдах хуваарьтай байна.
- 40кг жинд М.Номин-Эрдэнэ (Спортын төв сургууль)
- 46кг жинд, Г.Оюундарь (Архангай)
- 53кг жинд Б.Хулан (Женко)
- 61кг жинд Б.Марал (Женко)
- 69кг жинд Д.Халиун (Хасу-Мегастарс)
Азийн АШТ-д оролцож буй Монголын баг тамирчдын мэдээллэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ (Улаанбаатырн цагаар)
ДОЛДУГААР САРЫН 5
13:30-17:00 - Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
17:15 - Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн сугалаа
20:00-22:30 - Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДОЛДУГААР САРЫН 6
13:30-17:00 - Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
17:15 - Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг-ын жингийн сугалаа
20:00-22:30 - Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДОЛДУГААР САРЫН 7
13:30-17:00 - Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
20:00-22:30 - Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
В дэвжээг шууд үзэх: