Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд Казахстаны Нур-Султан хотын “Даулет” спорт цогцолборт болно.
Хөвгүүдийн 21, охидын 18 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцоно.
Тодруулбал:
Хөвгүүдийн
- 45кг жинд Ц.Баярсайхан (Налайх)
- 48кг жинд Б.Олонбаатар (Баянхонгор)
- 51кг жинд Г.Энхням (Хасу-Мегастарс)
- 60кг жинд П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
- 66кг жинд Б.Маргад-Эрдэнэ (Аварга)
- 71кг жинд А.Цэрэн-Очир
- 80кг жинд Э.Уугангэрэл (хоёул Хэнтий)
- 92кг жинд Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль)
- 110кг жинд М.Лхагважамц (Увс)
Охидын
- 40кг жинд М.Номин-Эрдэнэ (Спортын төв сургууль)
- 43кг жинд Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай)
- 46кг жинд, Г.Оюундарь (Архангай)
- 49кг жинд М.Мөнхгэрэл (Женко)
- 53кг жинд Б.Хулан (Женко)
- 57кг жинд Т.Алтжин (Спортын төв сургууль)
- 61кг жинд Б.Марал (Женко)
- 65кг жинд Б.Үүрийнтуяа (Сонгинохйрхан)
- 69кг жинд Д.Халиун (Хасу-Мегастарс)
- 73кг жинд Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь) нар зодоглох юм.
Дасгалжуулагчаар Н.Баатар, Э.Баттүшиг, Ё.Батдархан, Э.Батмөнх, Т.Амарбат, Б.Өсөхбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг ажиллана.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо