Б.Ганхайч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо
Б.Ганхайч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

Сурталчилгаа
Б.Ганхайч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

 

Тэмцээний эхний өдөр манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдаж МУГТ Д.Сумъяа шагналт байр, МУГТ Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн билээ. МУГТ Д.Амартүвшингийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ё.Басхүүгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг энд дарна уу. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг,-70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдөр барилдах оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд дараах амжилттай явж байна. 

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн эхний тойрогт Польшийн С.Дамиантай барилдан цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин хоёрдугаар тойрогт Н.Дагвасүрэн Украины бөх Х.Артёмд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Б.Батболд хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Тажикстаны бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. Гуравдугаар тойрогт Олимп, дэлхийн мөнгөн медальт алдарт Рустам Оружовтой барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч эхний тойрогт Румыны бөхийг цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Т.Жинтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. Ийнхүү Б.Ганхайч БНХАУ-ын Т.Жинийг гурав дахь удаагаа яллаа. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Японы Мику Таширотой барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Польшийн Т.Каролинатай барилдаж торгуулиар яллаа.

Ийнхүү Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Германы Т.Мартинатай барилдахаар боллоо. Хоёр бөх өнгөрсөн жил Парисын их дуулга тэмцээнд учраа таарч Б.Ганхайч ялагдаж байсан удаатай. Медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0