Шөвгийн наймд домогт аваргууд туналаа

Сурталчилгаа
Шөвгийн наймд домогт аваргууд туналаа

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс (49 нас), гурван удаагийн аварга Марк Уиллиамс (50 нас) нар тунан үлдлээ. 

 

 Хэдийгээр хараа нь эрс муудсаны улмаас энэ удаагийн ДАШТ-д төдийлөн өндөр хүлээлтгүйгээр өрсөлдөж буй мэдэгдсэн Марк Уиллиамс аварга хэдийнээ шөвгийн 8-д үлдээд байна. Тэрээр 16-д Ираны Хоссейн Вафайг 13:10 харьцаагаар буулган авсан юм. 12 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож буй Марк Уиллиамс шөвгийн наймд өөрийн мөнхийн өрсөлдөгч болох Жон Хиггинстэй тулахаар боллоо. Тэд 2018 оны ДАШТ-ий шигшээд тунан ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсныг снукер сонирхогчид маань тодхон санаж байгаа биз ээ. 

Шөвгийн наймд үлдсэн даруйдаа Марк Уилиамс аварга сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Би Жоныг ялаад шөвгийн наймд надтай өрсөлдөөсэй гэж залбирч байна. Энэ нь зөвхөн миний хүсэл биш гэдэгт итгэлтэй байна. Бидний тоглолт үзэгчдийн алга ташилт дор өнгөрөөсэй хэмээн үнэхээр их хүсэж байна" хэмээсэн хүсэл нь үнэхээр биелж Жон Хиггинс аварга Хятадын Шиао Гуодонг 13:12 харьцаагаар хожин шөвгийн наймд шалгарлаа. 

Жон Хиггинс аваргын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 удаа оролцохдоо 19 дэх удаагаа шөвгийн наймд шалгарч буй нь энэ юм. 

Аваргууд карьерынхаа турш нийт 42 удаа учраа таарч 22:20 харьцаагаар Хиггинс хоёроор илүү ялалттай яваа юм. Гэвч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Марк Уиллиамс илүүрхэг гэсэн статистик бас бий. Тэд ДАШТ-д таван удаа учраа таарахад Марк Уиллиамс аварга дөрөвт нь хожсон байдаг.  

Жон Хиггинс аварга: "25 жилийн өмнө Марк бид хоёр энэ дэвжээнд ширүүн өрсөлдөгчид байлаа. Гэхдээ өнөөдөр ч шөвгийн наймд тоглоод зогсож байна гэдэг нь өөрөө гайхамшиг. Бид зүгээр л хөгжилдөж байна. Марк бол мэдээж гайхалтай аварга. Түүнтэй тоглох нь миний хувьд ямагт нэр төрийн хэрэг байх болно" хэмээсэн байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0