LIVE: Жүдо бөхийн "Абу Даби их дуулга" шигшээ барилдаан

Сурталчилгаа
LIVE: Жүдо бөхийн "Абу Даби их дуулга" шигшээ барилдаан

 

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдлаа. 

Өнөөдөр манай бөхчүүд дараах барилдааныг хийлээ.  

  • Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялалт байгуулж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай барилдан ялагдлаа.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Маруса Стангертэй барилдан ялагдлаа.
  • МУГТ М.Уранцэцэг жин өгсөн -52кг жинд барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдан цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Английн Гилес Челситэй барилдан ялагдлаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсэгт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Тажикстаны Ёкубжон Бокиевтэй барилдан цэвэр ялж улмаар гуравдугаар тойрогт алдарт Ж.Зантариятай барилдан цэвэр яллаа. Харин хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдан гэмтлийн улмаас ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдан цэвэр дарсан. Улмаар гуравдугаар тойрогт Английн Ашли Мкензиг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Абуладзе Ягод ялагдсан байна. Дагах барилдаанд Бразилын Фелипе Пелимд ялагдан шагналт байранд орлоо. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Якуб Шамилов барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Английн Австралийн бөхийг торгуулиар цэвэр ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардотой барилдан ялагдсанаар дагах барилдааныг нутаг нэгт Ё.Басхүүтэй хийхээр болсон ч Ё.Басхүү гэмтэл авсан тул шууд ялалт авсан. Яг одоо хүрэл медалийн төлөө Кубын Орландо Фоланкотой барилдана. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0