ВИДЕО ТОЙМ: Жүдо бөхийн Бразилын их дуулга тэмцээн

Сурталчилгаа
ВИДЕО ТОЙМ: Жүдо бөхийн Бразилын их дуулга тэмцээн

 

Тив дэлхийн хүчтэнүүд хуран цугласан их дуулга тэмцээний эхний өдөр урамтай сайхан барилдаануудаар дүүрэн байлаа. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдсан.

Эмэгтэйчүүдийн -48кг жин: 

Алтан медаль: К.Катарина (Португали), Мөнгөн медаль: Ч.Габриела (Бразил), Хүрэл медаль: Р.Шира (Израиль) М.Лаура (Испани)

Их дуулга ангилалын тэмцээний хошой хүрэл медаль Португалийн Катарина Коста анх удаа их дуулга тэмцээнд түрүүллээ. Харин мөнгөн медалийн Бразилын Чибана Габриела хүртэж их дуулга тэмцээний хошой мөнгөн медальтан боллоо. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн аварга К.Катарина

Эмэгтэйчүүдийн -52кг:

Алтан медаль: Г.Одетте (Итали), Мөнгөн медаль: П.Ларисса (Бразил), Хүрэл медаль: В.Елеудис (Бразил) Ц.Нацуми (Япон)

Энэ жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Ц.Нацумиг түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч Рио 2016 Олимпийн их наадмын мөнгөн медальт Г.Одеттед хагас шигшээд ялагдан хүрэл медаль хүртлээ. Харин Г.Одетте гурван жилийн өмнө Рио-д хүртсэн медалийнхаа өнгийг алт болгон өөрчилж чадлаа.   

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн аварга Г.Одетте

Эмэгтэйчүүдийн -57кг жин:

Алтан медаль: С.Д Некода (Их Британи), Мөнгөн медаль: Н.Кетелин (Бразил), Хүрэл медаль: С.Тереза (Герман) С.Рафаела (Бразил)

Энэ жинд Олимпийн аварга Рафаела Силваг нутаг дээрээ түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч тэрээр хагас шигшээд нутаг нэгт залуу бөх Н.Кетелинд ялагдан хүрэл медаль хүртлээ. Харин аваргын алтан медалийг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Смиф Дэвис Некода хүртэж их дуулга ангиллын хошой алтан медальтан боллоо. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн аварга С.Д.Некода

Эрэгтэйчүүдийн -60кг:

Алтан медаль: К.Аллан (Бразил), Мөнгөн медаль: Т.Эрик (Бразил), Хүрэл медаль: Г.Франциско (Испани) Я.Ислам (ОХУ)

Энэ жинд хэний ч таамаглаагүй чансаа доогуур (дэлхийн чансааны 202-т эрэмбэлэгдэж буй) Япон гаралтай Бразил бөх Кувабара Аллан дэлхийн шилдгүүдийг нураасаар түрүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн аварга К.Аллан

Эрэгтэйчүүдийн -66кг:

Алтан медаль: Г.Даниел (Бразил), Мөнгөн медаль: Л.Мануэл (Итали), Хүрэл медаль: Д.Виллиан (Бразил) Л.Б.Килиан (Франц)

Энэ жинд түрүүлэх бөхийн таамагт байсан Италийн шинэ залуу од Л.Мануэл таамаг ёсоор финалд үлдсэн ч нутгийн эзэн залуу Г.Даниел түүнийг ялж алтан медаль хүртлээ. Бразилын Г.Даниелын хувьд их дуулга ангиллын тэмцээнд тав дахь удаагаа оролцож анхны медалиа хүртсэн нь Аваргын алтан медаль байлаа. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн аварга Г.Даниел

Манай сайт Бразилын их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан хүргэх ба өнөөдөр шууд дамжуулалт Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхэлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0